Зөвшөөрөлгүйгээр давхар ажил эрхэлсэн  байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулжээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ оны 10 дугаар сард Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллах явцад орон нутаг дахь зарим Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эрх бүхий байгууллагын болон удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг хэрэгжүүлэн давхар ажил эрхэлсэн зөрчил илэрснийг илрүүлж, энэ талаар холбогдох дээд шатны байгууллагад мэдэгдсэн юм. 

Увс, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын нэр бүхий улсын байцаагч нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл заасны дагуу нэг сарын цалингийн хэмжээг 30 хувь бууруулах арга хэмжээ авсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт мэдээллээ. 


Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-12-24 14:13:12
    Бүгд л дор бүрдээ аж ахуйтай байж хэн хэнийгээ гэдэг бна даа
    202.9.40.201
    Мэдэгдсэн Хариулах
  • нэг өрөөний ...  2015-12-24 13:02:57
    ХХАЯамны бодлого хариуцсан түшмэл төрийн бус байгууллага ажиллуулж үгсэн хамсаж, өөртөө авч, өрөөлөөс харамлаж, өргөсөн тангарагаа зорчидог бол яахав.
    103.229.120.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-24 06:52:19
    МХГ-ын дарга нарын улсын байцаагч: энэ ойлгогдож байна уу, ойлгож байгаа бол нэг бол их цэцэн, нэг бол их тэнэг хүн байна гэж ойлго өөрийгөө
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах