Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжихтэй холбогдуулан мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг нар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар өнөөдөр /2015.12.24/ мэдээлэл хийлээ.

2016 оны 1 сарын 1-ээс Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжихэд бэлэн боллоо. Энэ хууль нь 2-5 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн стандарт, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэх, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 60 гаруй мянган хүүхдэд халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготтой цоо шинэ үйлчилгээ гэдгийг УИХ-ын гишүүд онцолсон.

Хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Хүн амын хөгжил, ниймгмийн хамгааллын сайдын тушаалаар Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр батлагдсан байна. Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 12 сарын 21-ээс гурав хоног зохион байгуулж 21 аймгийн 300 гаруй сургагч багш нарыг бэлтгэжээ. Хуулийн хүрээнд 18-65 хүртэлх насны сургалтанд хамрагдаж сертификат авсан нэг иргэн 2-5 хүртэлх насны 5 хүүхдийг гэрээр болон тусгай байранд өдрийн цагаар харахаар зохицуулалт хийсэн бөгөөд багшийн цалин зэрэг урсгал зардлыг улсаас дэмжлэг болгон өгөх юм. Нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг 116000 төгрөг буюу одоогийн цэцэрлэгт оногдож буй зардалтай дүйцүүлэн олгох бөгөөд эцэг эхээс гаргуулах нэмэгдэл төлбөрийг энэхүү дүнгийн 60%-аас хэтрүүлэхгүй байхаар зааж өгсөн байна. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэнд гэрчилгээ олгох сургалтыг Аймаг, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулах юм. Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тоо 15-аас хэтрэхгүй байна. Сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан хүн өөрийн 2 хүртэлх хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болох ба холимог хэлбэрээр хамруулах тохиолдолд нэг хүүхэд харагчид ноогдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэгээс илүүгүй байна.

Хүүхэд харагч нь сайн дурын үндсэн дээр дэмжин туслагч авч ажиллуулж болох бөгөөд Хүүхэд харах үйлчилгээний байр нь зөвхөн хүүхэд харах зориулалтаар ашиглагдана. Байранд хүүхэд амрах, тоглох, унтах, хооллох, гар угаах нөхцөл бүрдүүлсэн байх бөгөөд нэг хүүхдэд 2.5м кв-аас багагүй хэмжээний талбай ноогдоно гэж заажээ.Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • monhtor nawchaa  2016-01-04 18:57:39
    Oo ymar tng ym be 2s doosh nasniihan bj boldogui ymu
    112.72.11.105
    Мэдэгдсэн Хариулах