Б.Отгонбаяр: Наадмын тасалбар 16-24 мянган төгрөг
Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Отгонбаяраас наадмын тасалбарын талаар тодрууллаа.

-Наадмын бэлтгэл ажил ямар байна вэ. Тасалбар хэзээнээс худалдаанд гарах вэ?

-Тасалбарынхаа загварыг батлуулчихсан. Долдугаар сарын 1-нээс худалдаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Жуулчдад зориулсан тасалбарын захиалга аваад эхэлсэн.

-Энэ жилийн тасалбарыг цахим хэлбэрээр авч болно гэж байсан. Үнэн үү?

-Бид энэ талаар ярилцсан боловч энэ жилдээ амжихгүй. Харин жуулчдад зориулсан зарим төрлийн тасалбарын захиалгыг цахимаар авч байна.

-Үнэ өөрчлөгдсөн үү?

-16, 20, 24 мянга гэсэн гурван янз бий. Төв цэнгэлдэхийн суудлын багтаамж өөрчлөгдөөгүй учраас тасалбар хүрэлцээ муутай хэвээр байна.

Т.ДАЛАЙ
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.