Газар өмчлөл гамшиг дагуулна
УИХ-ын олонх болоод цөөн­хийн гишүүд Газрын тухай хуулийн төслийг хэ­­лэлцүүлэгт бэлтгэх аж­­­лын хэсэгт хамтран ажил­­­­лаж байгаа.

Гэсэн хэ­дий ч сөрөг хүчний ги­шүүд хуралдаа суухгүй бай­гаа­гаас Монгол Улсын га­зар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд амин чухал холбоотой энэ хуулийг хэлэлцэх асуудал түр зуур хойшлоод байгаа юм.

Энэ хуулийн үндсэн агуулгыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хэ­мээн тодорхойлж байгаа ч энэ хууль батлагдан гарвал хамгийн түрүүнд малчин өрхүүд бэлчээрийн газраа өмчлөх хууль эрх зүйн орчин бүрэлдэх юм.

Монголчуудын амьжир­гааны эх үүсвэр болсон мал, малчин хоёр газар өмч­лүүлэх тухай энэ хуулиас болж хамгийн ихээр хо­хирч, магадгүй мөнхийн нан­чилдаан, бүр буу ший­дэмдээ тулахыг үгүйсгэх арга­гүй.

Дөрөвхөн жилийн өмнө хаваржааных нь газарт буучихаад өмнөөс нь но­хойгоо тавьж хөөсөн саа­хал­тын­­­хантайгаа муу­далц­сан залуу эр хоёр хүний аминд хүрч байсан удаатай.

Тэгвэл газар өмчлөлийн асуудлаас үүдсэн бэлээхэн гашуун туршлага хөрш зэргэлдээ өвөрмонголчуудад ямархуу харгис хатуугаар илэрч байгааг эрхэм төрийн түшээд сонсож, дуулсан болов уу.

Газар нутгаа алдсан өвөрмонголчуудыг захын хятад хүрч ирээд л машинаар дайрч, хонь малыг нь хядаж байгаа ХХI зууны аймшигт хядлагын тухай цахим ертөнцөд хангалттай мэдээлэл байж л байна.
Гэхдээ хүний амьд­ралын хамгийн чухал хэрэг­лэгдэхүүний нэг болсон газар өмчлөлийн хуулийг яаруулж, бүх л аргаар лоб­­би­дож байгаа эрхэм ги­шүүд, төрийн түшээдэд энэ хуулийг зайлшгүй бат­луу­лах асар их эрх ашиг, то­моохон хөрөнгөтнүүдийн зү­гээс лоббидож байгаа хэ­рэгцээ, шаардлага байгаа нь тодорхой.

Манай төрийн түшээдийн дунд 10-20 давхар том том хувийн барилга, сургууль, зочид буудал, худалдааны томоохон төвтэй баячууд олон бий. Тэдний хувьд газар өмчлөлийн асуудлыг олон янзаар гарган тавьж байсан.

Хамгийн гол нь “Туулын мөсийг долоох шахаж байж босгосон” том орд харшийнх нь доодох газар нь улсын өмч болохоор дээр нь барилга босгосон газраа зарж үрэх, бизнесийн олон төрлийн харицаанд оруулахад ихээ­хэн түвэгтэй байдаг нь ойлгомжтой. Тэдний хувьд газар өмчлөлийн асуудлыг гол нь энэ талаас нь харж, хошууран зүтгэцгээж бай­гаа.

Үндсэндээ хотын төвд 20 давхар оффис, зочид буудал сүндэрлүүлж бай­гаа эрхмүүдэд хамгийн аймшигтай зүйл нь хууль дүрмээ гэнэтхэн өөрчилдөг Монгол Улсын өнөөдрийн тогтворгүй улстөрийн золиос болж амь, амьдралаас нь үнэтэй барилгаа алдах, ху­раал­гах нөхцөл байдал үүсэх вий гэсэн айдас, түгшүүр л байдаг нь юм ойлгодог хү­мүүст тодорхой зүйл.

Энэ хуулийн төсөлд хаваржаа, өвөлжөө болон бэлчээрийг хувь иргэнд эзэмшүүлэхээр явж байгаа нь хүссэн хү­сээгүй аймшиг дагуулна. Хоёр гурван мян­ган малтай шинэ баян малчид хамгийн том газрыг хувьчлан авахаар зүтгэцгээнэ.

Харин хоногийн хоол­ны хэдэн богтой, олон хүүхэдтэй ядуус нь хам­рынхаа өм­нүүр таслуулж, газрын харил­цаанаас үүдэл­тэй жинхэнэ, баян ядуу­гийн ялгарал гарна. Амьд­­ралын гашуун үнэнд дийл­­дэж хорсож, гашуудсан малчид нэг л өдөр ташуураа бариад бо­сох нь тодорхой. Саяхан л та­риан талбайд нь орсон бус­дын хурдан морийг буу­даж хороосон нэгэн эмгэний хэрэг мандаж бай­сан. Тэгвэл тэр эмгэнээс илүү хор хохирол тарих сайн эрчүүд хөдөөгийн уул талаар мундахгүй олноороо амьдарч байгаа.

Бэлчээрийн мал аж ахуйгаасаа мөддөө салж чадахгүй, тийм ч боломж­гүй монголчуудын хувьд бэлчээрийн газрыг өмч­лүүлэхээс илүү ашиг­луулах нь хамгийн боломжит ху­вилбар байж болох юм.
Ямарваа хувийн өмчөө хэнбугай ч хоточ нохой шигээ л манаж, цагдаж хамгаалдаг. Тэгвэл арай л хувийн өмч нь болоогүй зөвхөн ашиглах эрхтэй ха­варжаа, өвөлжөө, бэл­чээрийг дур мэдэн захиран зарцуулах, зарж үрэх бо­ломжгүй болно.

Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улс газраа өмч­лүүлэх хууль гаргахыг хү­лээн отож суугаа Хятад, Солонгос, япончууд өрөм­ний өт шиг язганалдаж бай­гаад буй юм.

Магадгүй хөдөөгийн уул хадаар хя­тад мотоцикль авч унах өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа халамцуухан залуус хувьчилж авсан газ­раа мотоцикль, ачааны ма­шинаар арилжчихаад ма­наргаж явахыг ч үгүйс­гэх боломжгүй. Газар өмч­лөлийн хуулийн талаар иймэрхүү л тааруухан дүр зураг ха­рагдаж байна. Газраа өмч­лө­лийг гааруулж хэрхэвч болохгүй.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.