Засаг дарга Д.Оросоогийн томилсон Т.Энхтүвшин захирал 13 сая төгрөг хувьдаа завшжээ
Өн­гөрсөн оны тавдугаар сараас эхэлж спорт заалыг бусдад түрээсэлж нийт 6.9 сая төгрөг олсон

Баянгол дүүргийн За­саг дарга Д.Оросоо Нийс­лэлийн “Гоц авьяастай хүүх­дийн сургууль” буюу 93 дугаар сургуулийн захирал Т.Энхтүвшинг сонгон шал­га­руултад оруу­лал­гүйгээр шууд л тус сур­гуулийн үүрэг гүй­цэт­гэгчээр тохоон томилжээ.

Томи­логд­­с­он цагаасааа эхэлж Т.Энхтүвшин захи­рал багш ажилчидтай ёс зүйгүй харь­цаад зогсохгүй бага ангийн сурагчийг зо­дож гэм­тээн асуудал үүсгэж эхэл­сэн байна.

Тодруулбал тэрбээр өн­гөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд бага ангийн сурагчийг зодож гэмтээгээд хүүгийн эцэг эхэд нь “Би та нараас уучлалт гуйж чадахгүй” гэж хэлж байжээ.

Түүнчлэн тэрбээр сан­хүүгийн ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж хувьдаа их хэмжээний мөнгө завшиж байсан нэгэн аж.

Т.Энхтүвшин хандивын 13 сая төгрөгийг хувьдаа дур мэдэн зарцуулсан

Ингээд тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хо­рооны дарга С.Алтан­чулуун “Т.Энх­түвшин нь өнгөрсөн оны нэг­дүгээр сард манай сур­гуу­лийн захирлын үүрэг гүй­цэт­гэгчээр томилогдон ирсэн. Дүүр­гийн За­­саг дарга Д.Оросоогийн хууль бус томилгоогоор захирлын суудалд суусан хүн байгаа юм. Томилогдож ирснээсээ хойш олон удаа санхүүгийн ноцтой зөрчлүүд гаргасан мөртлөө ямар ч арга хэмжээ авагдалгүй өнөөдрийг хүрлээ.

Тухайлбал тэрбээр өн­гөрсөн оны тавдугаар са­раас эхэлж спорт заалыг бусдад түрээсэлж нийт 6.9 сая төгрөг олсон байдаг юм. Энэ мөнгийг одоог хүртэл сургуулийн дансанд хийгээгүй. Түүний энэхүү мөнгөн дүнг бид сургуулийн нягтлангаас баримтаар авч харсан.

Хамгийн гол нь үүрэг гүйцэтгэгч Т.Энхтүвшин дээрх мөнгийг бэлнээр авч зарцуулж байсан нь санхүүгийн ноцтой зөр­чил биз дээ.

Мөн манай сургуульд шинээр элсэн орж байгаа болон шилжиж ирсэн хүүх­­дүүдээс хандивын мөн­гө гэж 13 сая төгрөг ав­чихаад бас л хувьдаа дур мэдэн зарцуулсан. Түүний энэ хууль бус үйлдлийнх талаар холбогдох алба­ны­ханд өч­нөөн хэлдэг боловч арга хэмжээ авсан газар өнөөг хүртэл байхгүй. Бид мэдээл­лийг олон нийтэд хүргэхээс өөр аргагүй байдалд ороод байна.

Ер нь энэ хүнийг ирснээс хойш манай багш ажилчдын сэтгэл санаа тогтоворгүй болж ажлаа ч тайван хийж чадахаа больж арай гэж энэ жилийн хичээлийг дуусгалаа даа. Т.Энхтүвшин ажил авсан цагаасаа эхэлж зүгээр ажлаа хийгээд явж байсан багш Ж.Энхсүрэнг хөдөлмөрийн гэрээ дууссан гэж шалтаглан ажлаас нь хууль бусаар халсан.

Мэдээж ажлаас ха­лагдсан багш түүний энэ­­хүү шийдвэрийг хү­лээн зөв­­шөөрөхгүй уч­раас анхан болон давж заал­дах шат­ны шүүхээр энэ асууд­лыг шийдүүлж ажил­даа эргэн ороод арав ч хонох­гүй хугаацаанд дахиад ха­лагдсан.

Шалтгаан нь бас л нөгөө хөдөлмөрийн гэрээ. Гэхдээ үүний цаана өс хонзонгийн асуудал яваад байгаа байх гэж бид таамаглаж байгаа юм. Учир юу вэ гэвэл халагдсан багш Ж.Энхсүрэн дүүргийн Нийгмийн хөгж­лийн бодлогын хэлтсээс ирсэн хүмүүст захирлын тухай хэдэн таагүй үг хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар хоёр багшийг ажлаас нь халж 10 хүнд цалингийн арга хэмжээ авчихаад байна даа. Бас нэгэн ноцтой зөрчил нь өөрийн хүүхдийг өмөөрч бусдын хүүхдийг зодсон гэх асуудал ч үүсээд байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Бид ямар ч байсан энэ хүнийг сургуульдаа ажил­луу­лахгүй, хурдан сольж өг гэдэг шаардлагыг БШУЯ-нд хүрүүлж түүнийг АТГ-т санхүүгийн асуудлаар нь шалгуулахаар болоод байна.

Хэрвээ нөхцөл байдал ийм байвал хүүхдүүд яаж сурах юм бэ. Бидэнтэй эцэг эхчүүд хүртэл нэгдэхээр болсон.

Тиймээс эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ хэлмээр байна” гэв.

Юутай ч сургуулийн багш нар бүгд түүнийг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа төдийгүй хурдан сонгон шалгаруулалт зарлаж дахин шинэ захи­ралтай болохыг хүсч бай­гаагаа ч хэлж байсан юм.

Түүнчлэн Т.Энхтүвшин захирал өөрийн гурван хү­нийг сонгон шалгаруултад оруулалгүйгээр багшлуулж тэдэндээ хир халдаахгүй тойрог маягаар өөрийнх нь талд ороогүй багш нарыг цалингаар нь хувьдаж ан­хааруулга, сануулга өгч арга хэмжээ авдаг байна.

Тиймээс багш нар арга­гүй эрхэнд түүний энэхүү хууль бус үйлдлийг олон нийтэд дэлгэж тавих­гүй бол ирэх жилийн хичээлийн шинэ жилтэй золгох болоод байна хэмээн учирлаж байсан юм.

Үнэхээр сургуулийн спорт заалыг бусдад тү­рээс­лүүлж 6.9 төгрөг ол­чихоод хувьдаа завшсан. Мөн хандив нэрээр сур­гуульд цуглараад байсан 13 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан бол энэ нь яах аргагүй хууль бус үйлдэл.

Тиймээс холбогдох яам тамгын газрын хүмүүс дээрх захирлын асуудлыг нэн яаралтай шалгаж үнэн зөвийг нь олохгүй бол “Гоц авьяастай хүүхдийн сургууль”-ийн сурагч нь хохирч үлдэх нь байна шүү гэдгийг хэлэх нь зөв байх.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-06-20 14:32:31
    Ene zahiral mungund durtai negen.Bas xuuhed zodno genee zailuulaachee^
  • аагий 2014-06-20 11:34:50
    Олны үг ортой гэдэг, Үнэхээр мөнгөнд дуртай захирал юм бол эртхэн солиоч ээ. Чадвар муутай болоод л хэл аманд өртөж байгаа шүү дээ