Англичуудын азгүйтэл үргэлжилсээр
Өнгөрсөн шөнө D хэсгийн Англи Уругвайн шигшээ багийн тоглолт олны анхаарлын төвд байсан. Томоохон тэмцээнд байнга азгүйтдэг Англичууд энэхүү хар цувралаа зогсоохоор Бразилд ирсэн ч тэдний энэхүү хүслийг Уругвайчууд зогсоолоо. Харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй ирсэн Англичууд эхний тоглолтоо Италийн эсрэг хийсэн бөгөөд гайгүй сайн тоглолт үзүүлсэн ч ялагдсан. Иймээс өнгөрсөн шөнө Англичууд хожигдох эрхгүй талбайд гарсан. Уругвайн шигшээ багийхан ч мөн хожигдох эрхгүй тоглосон. Ингээд хоёр баг тоглолтын эхнээс ширүүн довтолж тун ч үзүүштэй тоглосон. Эхний гоолыг хэсгийн эхний тоглолтонд бэртлийн улмаас оролцож чадаагүй Уругвайн супер довтогч Л.Суарес орууллаа. Нэг гоол алдсан Англичууд довтолсоор байсан юм. 75 дахь минутанд Английн шигшээ болон Манчестер Юнайтедийн шилдэг довтлогч У.Рүүни тоог тэнцүүллээ. Гэвч үүнээс ердөө таван минутын дараа Л.Суарес хоёр дахь гоолоо оруулсанаар Англичуудын томоохон тэмцээнд амжилт гаргадаггүй хар цуврал дахин үргэлжилхээр болов. Гэхдээ тэдэнд онолын хувьд маш бага боломж байгаа. Италичууд Коста Рика болон Уругвайг хоёр дараалан хожвол, Англичууд өөрсдөө сүүлийн тоглолтонд Коста Рикаг хоёр ба түүнээс дээш бөмбөгний зөрүүгээр хожвол үхлийн хэсгийн хоёрдугаар байраар гарах магадлалтай юм. Харин Уругвайчуудын хувьд боломж арай илүү болж ирлээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.