Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг томилохоор зүтгэж байна
Өнөөдөр чуулганы хуралдааны дараа 18.00 цагт гэнэт  Хууль зүйн байнгын хороо хуралдахаар гишүүдээ цуглуулсан. Ингээд 19 гишүүний 11 хүн ирж хуралдаан эхэлсэн. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга асан Ш.Түвдэндорж  Их хурлын даргад өргөдлөө өгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тухайгаа мэдэгдсэн юм. Тиймээс тус байнгын хороо даргаа сонгох асуудлыг хэлэлцэж эхэлсэн.

АН-ын бүлгээс байнгын хорооны даргад Д.Ганбатын нэрийг дэвшүүлж байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэгэнт л АН-аас байнгын хорооны дарга тодрохоос цааш  хууль зүйн ухааны доктор, УИХ-ын гишүүн  Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлж, энэ хоёр хүн дээр санал хурааж шийдэе”  гэсэн юм. Гэвч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сандарч завсарлага авлаа.

ХЗБХ-ны даргаар өрсөлдөгчгүйгээр мэргэжлийн бус Д.Ганбатыг зүтгүүлж байгаа нь тус салбарын ажлыг нураана гэж бусад гишүүд нь үзэж ийнхүү Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлсэн бололтой. Гэвч АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг зүтгүүлсэн хэвээр байна. Ямартай ч гурав дахь удаагаа хуралдсан Хууль зүйн байнгын хороо даргаа сонгож чадалгүй ийнхүү тарлаа.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-06-20 07:24:00
    Монголын ардчилал Алтанхуягийн ам, Эрдэнэбатын толгой дотор л байх шив дээ.
  • songogch 2014-06-20 06:39:55
    Herev Ganbatiig baingiin horoonii dargaar songodog yum bol ene AN dotorh shudarga bus bdal etsestee hursnii tod ilrel bolno. Yamar ch gesen ug huniig ni yamar chadvartai ve gedgiig ni medeh hunii huvid dahin helie... Ganbat l bish shuu... Nuguu ardchilal
  • Zochin 2014-06-20 00:50:41
    Erdenebataa - uhaan sanaa chini ervvl bna uu? Ta er ni ene uls ekh ornii toloo ajlaa khiij chadah setgel zvrkh bna uu? Beleehen khuuli zvin uhaanii doctor erdemten gishvvn bhad tenegteed ooriinhoo ergvvg olon tvmend zarlaad bdag chini no- bna ! Ene nohor
  • Zochin 2014-06-20 00:46:09
    Erdenebataa - uhaan sanaa chini ervvl bna uu