Ирвэсүүд лигийг тэргүүлж эхэллээ
Лигийг тэргүүлж буй багуудын тоглолт өчигдрийн хамгийн сонирхолтой тоглолт байсан юм. Мон-Алтиус Дундговь Смарт багын гол тоглогчид болох А.Гансүх бага зэрэг бэртлийн улмаас Andre Brown ханиад хүрсэний улмаас тоглолтыг өнжсөн нь тэдний багийн хожигдсон шалтгаан байсан гэж болно.
    
Гол тоглогчид нь байгаагүй ч тэд сайн тоглолтыг үзүүлсэн. Тодруулбал Kashif Watson 29 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Б.Дархантөгс 24 оноо авж сайн тоглолтоо үзүүллээ. Мөн онцлох нэгэн тоглогч байсан нь гараанд гарж тоглосон Э.Цэрэнбаатар 12 оноо, 17 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч энэ тоглолтонд хожиход хангалттай байж чадаагүй юм.

Харин Сентоза Ирвэсүүд ээлжит сайн тоглолтоо үзүүлж хожил байгуулснаар дөрвөн хожил нэг хожигдолтойгоор лигийг тэргүүлж эхэллээ. Т.Санчир 33 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол тун сайн тоглолтыг үзүүлээд байгаа легионер тоглогч Dylan Brewer 31 оноо, 7 оновчтой дамжуулалт, 8 самбараа бөмбөг авалт гүйцэтгэн ээлжит сайн тоглолтоо үзүүллээ.

Түүнчлэн Э.Дорж-Арилд 21 оноо, С.Эрдэнэдалай 17 оноо, 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн нь хожиход хангалттай байлаа. Ирвэсүүдийг зогсооно гэдэг хүнд даалгавар байсан хэвээрээ, тэд улирлын анхны тоглолтод хожсоноос хойш ийнхүү дөрөв дараалан хожоод байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.