С.Оюун сайд НҮБ-ын байгаль орчны ассамблейн даргад нэр дэвшжээ
НҮБ-ын Байгаль орчны ассамблей анх удаа дэлхийн Байгаль орчны ассамблей зохион байгуулахаар болжээ.Энэхүү ассамблейн чуулган энэ сарын 23-27-нд Кенийн Найроби хотод болох бөгөөд  дэлхийн 170 гаруй орны төлөөлөгчид оролцох юм байна.

Анх удаа болох уг чуулганаар тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг зэрэг  эх дэлхийг аврах гарцуудын талаар ярилцах ажээ. Дэлхий нийтийн анхаарлыг татах энэ чуулганы үеэр ассамблейн даргыг сонгоно. Энэ сонгуульт ажилд Байгаль орчин,ногоон хөгжлийн сайд С.Оюуныг нэрээ дэвшүүлэхийг  урьсан байна. Чуулганд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун болон дэлхийн 80 гаруй орон сайдын төвшинд оролцохоо мэдэгдээд байгаа юм байна.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.