“Технологийн дэвшлийн шагнал”-ыг Д.Дэмбэрэлнямбад  олгоно
Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор шийдвэрлэж, шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан  “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ. Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны брэнд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд 3 дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан зохистой найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон байна  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Багшдаа 2015-12-23 02:52:32
    Багшдаа улам их амжилт хүсье. Өөрөө авсан мэт баяртай байна.
    202.70.37.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Унаган эм 2015-12-22 20:01:29
    Монгол хүн унаган эм тан бүтээжээ. Хүртсэн өтгөс илааршиж, нялхас эдгэрэх болтугай. Баяр хүргэе.
    80.98.220.191
    Мэдэгдсэн Хариулах
  • сайхан мэдээ бна 2015-12-22 16:41:50
    2 хүн эвтэй байвал 20 -н хүнээс хүчтэй гэж
    202.70.37.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Аав таньдаа 2015-12-22 16:32:14
    Ямар сайхан вэ? хайртай шүү
    202.70.37.222
    Мэдэгдсэн Хариулах
  • хайрт хань нь  2015-12-22 14:26:47
    баяр хүргэе? Хайртай шүү чамдаа. Ариун
    202.70.37.222
    Мэдэгдсэн Хариулах