Уул уурхайн нөхөн сэргээлт хэдэн ч жилээр хэмжигдэж болно
Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр олборлолтод өртөж буй газрын хэмжээ нэмэгдсээр байна. Уул уурхайн компаниуд олборлолт, хайгуул хийсний дараа нөхөн сэргээлтийг хангалттай хэмжээнд хийхгүй байгаагаас олборлолт явуулсан газарт энд тэндгүй нүх, овоолсон шороо, үржил шимгүй болж хатсан хөрс үлдэж байна. Хэдийгээр нөхөн сэргээлт хийдэг компаниуд байгаа ч гарын арван хуруунд л багтана гэдгийг албаны хүн хэлж байсан юм. Гэвч хайгуул, олборлолтын зөвшөөрөл авсан компанийн тоо хэдээр тоологдох вэ гэдэг нь  бодож үзэх л асуудал. Гэвч дараа нь хариуцлага, нөхөн сэргээлтийн асуудлыг ярих  биш өмнө нь анхаарах шаардлагатай. 

Тухайлбал АНУ, ОХУ-д уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг зөвшөөрөл олгохоос өмнө ярьдаг байх юм. Зөвшөөрөл хүссэн компанийн хийсэн нөхөн сэргээлтийн судалгаан дээр үндэслэн нөхөн сэргээлт хийх хөрөнгийг урьдчилан тогтоож, засгийн газар нь олборлолт явуулах компаниас барьцаа мөнгө авдаг. Үүний дараа лиценз олгох журамтай. Харин нөхөн сэргээлтийг шаардлагын дагуу хийсэн тохиолдолд л барьцаа мөнгийг эргүүлэн олгодог байна. Бүр хэдэн арван жилийн дараа олгох нь бий. Нөхөн сэргээлт хийнэ гэдэг зүгээр нэг мод, ургамал тарих төдий зүйл биш гэдгийг энэ туршлага харуулах шиг. Өмнө нь тэр тал ямар байсан яг тэр хэвэнд нь оруулахыг л нөхөн сэргээлт гээд байгаа юм. Энэ нь хэдхэн сараар хэмжигдэх ажил биш. Шаардлагатай бол хэдэн арван жил нөхөн сэргээлтийг үргэлжлүүлнэ. Манай улсад хайгуул, олборлолтын зөвшөөрлийг дэндүү замбараагүй олгож байгаа нь эргээд хариуцлага тооцоход саад болж байх шиг. Дээрх туршлагыг хэрэгжүүлж, зөвшөөрлийг эмх замбараатай олгож байвал нөхөн сэргээлт гэдэг зүйл жинхэнэ утгаараа үр дүнд хүрнэ. Нөхөн сэргээлтийг биологийн болон техникийн гэсэн хоёр аргаар хийж болно.

Уул уурхайн нөхөн сэргээлт нь ашигт малтмалын төрөл, олборлолтын арга, хэмжээнээс хамаарч өөр байдаг байсан ч ашигт малтмалын төрлөөр биш бүс бүслүүрийн онцлогт тохирсон нөхөн сэргээлт хийнэ гэсэн журам гарсан нь илүү үр дүнтэй юм. 2011 оны байдлаар уул уурхайн хайгуул олборлолтын 20401.3 гектар талбайн 4587.6 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 4630.3 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Үлдсэн газар нь нөхөн сэргээгдээгүй гэсэн үг. Хөрс A, B, C гэсэн гурван давхаргатай. Харин C буюу гурав дахь давхарга нь давс, чулуулаг, ашигт малтмал байдаг үе юм. Тиймээс хөрсний C хэсэг хүртэл нь ухаж хайгуул, олборлолт хийж байгаа учраас эргээд нөхөн сэргээлтийн тухай заавал яригдана. Энэ гурван хэсэгт шаардлагатай шим бодис нь бүрэлдэн эрүүл болсноор ургамал, амьд организмын ургах, амьдрах орчин, усны нөөцийн эх болдог.

2008 он хүртэл уул уурхайн нөхөн сэргээлтэд анхаардаггүй байснаас болж эзэнгүй орхигдсон газрууд, хангалттай нөхөн сэргээгдээгүй талбай их бий. Нөхөн сэргээлт нэрийн дор судалгаа ч үгүй, тухайн бүсийн цаг агаар, орчны онцлогийг нь харгалзахгүйгээр ургамлын үр цацаж хаях нь ямар ч үр ашиггүй. Тиймээс холбогдох байгууллагууд нөхөн сэргээлтийн судалгааг юуны түрүүнд харж зөвшөөрөл олгохгүй юм бол дараа нь хийнэ гэсэн тайван байдал биднийг ямар нөхцөлд хүргэж байгааг олон жишээнээс харж болохоор байна. Нөхөн сэргээлтийг нэгэнт л хангалттай хийж чадаагүй эсвэл хариуцлагаас зугтагсдын араас хөөцөлдөж байхаар нөхөн сэргээлтийн хэмжээг урьдчилан судалж, зардлыг нь тооцоолсны дараа мэргэжлийн компаниар нөхөн сэргээлтийг хийлгэж байвал хаа хаанаа үр ашигтай болоод байна. Газрын баялаг нэг л өдөр дуусна шүү дээ. Харин үүний дараа бидний үр хойчид ургамал ногоо нь жигдэрсэн сайхан тал нутаг эсвэл хатаж, үржил шимгүй болсон цөл үлдэх үү гэдгийг шийдэх шаардлагатай цаг үе нэгэнт болжээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорж 2015-12-22 04:58:52
    нөхөн сэргээлтийг олон чиг зорилготой хийж болдог. Энд хоер аргаар хийдэг гээд эргүү юм бичиж. Тэр бол үе шатны ажлууд юм Мэдэхгүй юмаа битгий бич мөн нэр ус...
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-22 01:52:04
    Хайгуул олборлолтыг үнэхээр хамаагүй олгож байгаа, пивоны компанид л тусгай зөвшөөрөл олгож байна шүүдээ, тэр компани мэргэжлийн хичнээн хүнтэй вэ гэдэг бол асу...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах