Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгээд өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирлээ. Эх орныхоо захиас даалгаврыг амжилттай биелүүлээд ирсэн энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг нарын албаныхан Олон Улсын "Чингис хаан" нисэх буудлаас угтан авсан юм. Афганистан Улсад явуулж буй НАТО болон Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байгаа бөгөөд НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сурган дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 12,000 гаруй цэргийн алба хаагчид одоогоор үүрэг гүйцэтгэж байна.

Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргүүдийн нэг бол Энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр - дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл болсон энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой төдийгүй улс орноо сурталчлан таниулах, цэргийн алба хаагчдаа бүх талаар хөгжүүлэх, туршлагажуулах, зэвсэг техникээ шинэчлэн сайжруулах үйл хэрэгт нааштай үр дүн авчирсаар байгаа юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gerel 2015-12-21 08:44:23
    Мундаг залуусдаа баяр хүргэе дээ :)
    203.91.112.137
    Мэдэгдсэн Хариулах