О.Хангай түрүүлж, Э.Оюунболд үзүүрлэв
Энэ оны отгон хишиг барилдаанд Ховд аймгийн арслан О.Хангай түрүүлж, залуу арслан Э.Оюунболд үзүүрлэлээ. Түрүү булаалдах барилдаан төдий л удсангүй. Оюунболд хоёр талд нь ээлжлэн мордоод түрж хөөхөд Хангай тун сайн мэдэрч дагуулж мушгиад давжээ.
Хөлний багахан гэмтлийн улмаас хэсэг хугацаанд гадагшаа эмчилгээнд яваад зодоглож амжаагүй Э.Оюунболд арслан энэ өдөр бяртай, хийгүй бас л сайхан барилджээ. Бараг даваа бүрийнхээ учрааг шуудагнаас шахаж татангуутаа л мордож даваад байжээ.
Их шөвөгт гарьд Б.Гончигдамба харцага Ө.Даваабаатар нар шалгарсан байна. Э.Оюунболд арслан Даваабаатарыг амалж шуудагнаас татаж мордон төвөггүйхэн давсан бол гарьд Гончигдамба Хангай арслангийн хөмрөөнд түрүүлээд газардчихсан юм. Даваабаатар харцага энэ жил сайн байгаа. Намраас хойш 2-3 удаа шөвгөрсөн.

Баян-Өлгийн У.Береке дөрвийн даваанд арслан Н.Батсуурийг давжээ.
Санжаадамба заан тавын даваанд заан Өсөхбаярыг амласан ч тэднээс хүч үзсэн барилдаан гарсангүй. Өсөхөө заан төвөггүйхэн зайлж мушгиад л давжээ.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.