Дорнодын замын ажлыг гүйцэтгэж буй компаниудын санхүүжилтыг шийдвэрлэжээ
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
Үүнд:
-Яамны харьяа, салбар байгууллагууд нийт ажилтнуудынхаа дунд салбарын гол дөрвөн хуулийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд саналаа оруулахаар болжээ.

-“Айдсаас салах сарын аян”-ы хүрээнд харьяа байгууллагууд шаардлагагүй хэчнээн тогтоол, тушаал шийдвэрээ хүчингүй болгосон тухай мэдээллээ ирүүлэх.

-М.Зоригт сайд он солигдох амралтын өдрүүдэд ОХУ-ын Москва хотод ажиллахаар болжээ. Энэ үеэр салбарын асуудалтай холбогдуулан албан бус уулзалтууд хийх юм байна. Тухайлбал, ОХУ-ын Тээврийн дэд сайд Циденов, РЖД-ийн төлөөлөл том Морозов нар ч уулзах хүсэлтээ илэрхийлсэн байна.

-Дорнодын 143 км замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын санхүүжилт, гүйцэтгэлийг шийдвэрлэжээ
-Улаанбаатар-Дарханы чиглэлд хурдны 4 эгнээ, төлбөртэй зам барихаар болов.

-Хятадын Тяньжинд гарсан дэлбэрэлтийн улмаас хянат шалгалт ихэсч, иргэдийн ачаа тээш саатаж, хугацаа алдаж байгаа тул Жинжоу боомтоор ачаа дамжуулан тээвэрлэх асуудлыг судалж эхэлжээ.

-Орон нутагт авто пүү ажиллуулж байгаа ч ачааны машинууд даац хэтрүүлэн тээвэрлэсээр, хулгайн замаар явсаар байгаа учир  пүүг онлайнаар хянадаг болгох ажлыг ирэх сарын 15 гэхэд хийж дуусгахыг үүрэгдэв.

-Өнөөдрийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй, орон нутгийн бүх Авто зам засвар арчлалтын компаниуд бэлэн байдалд, шуурхай ажиллаж байна.

-Нийтийн болон зорчигч тээврийн автобус, таксиг GPS-жүүлж дууслаа.

-Өнгөрөгч 7 хоногийн сайдын шуурхайд өгсөн үүргийн дагуу Архангай аймгийн Авто тээврийн төвийн даргын том өрөөг зорчигчдын хүлээлгийн танхим болгон өөрчилжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine