Англи, Уругвайн тоглолтыг Ливерпүүлийн дасгалжуулагч үзнэ
Өнөөдөр ДАШТ-ний С, D хэсгүүдийн хоёр дахь тоглолтууд болно. Эдгээр тоглолтоос хөлбөмбөг сонирхогчдын анхаарал D хэсгийн Англи, Уругвайн шигшээ багуудын тоглолтонд төвлрөөд байна.  Хоёр баг хэсгийн эхний тоглолтондоо хожигдсон учир өнөөдөр аль аль нь хожигдох эрхгүй юм. Хожигдсон нь ДАШТ-нийг өндөрлүүлнэ. Тэгвэл энэ чухал тоглолтонд Английн Ливерпүүл багт тоглодог таван тоглогч талбайд гарч бие биенийхээ өмнөөс тулах юм байна. Тодруулбал Уругвайн шигшээ багийн лидер Ливерпүүлийн довтлогч  Л.Суарез өнөөдрийн тоглолтонд оролцох бол Английн шигээ багт Ливерпүүлийн дөрвөн тоглогч байгаа юм. Тэгвэл энэхүү тоглолтыг Ливерпүүлийн дасгалжуулагч Бренден Рожерс ирж үзэхээр болсон байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.