Архаг ядаргаа євчин мєн vv?
Амьдралын тvвшин доогуур хvмvvс тєдийгvй хангалуун сайн амьдралтай хvмvvст ч архаг ядаргаа vvсдэг. Хэт хангалуун амьдрал, нойргvйдэх, хєдєлгєєн багасах, байгаль орчны таагvй нєхцєл, хувийн болон нийгмийн ажил мэргэжлээс vvссэн стресс, сэтгэлийн шаналал, євчин ханиад томуу тусах гээд шалтгаан олон. Архаг ядаргааны шинжийг ингэж тодорхойлж болно, амархан ядрах, сэтгэл санаа тогтворгvйтэх, амархан уурлаж уцаарлах, сэтгэл яльгvй догдлох, гомдоход уйлж унжих, гэсэн хэрнээ дороо тайвшрах гэнэт єєрийгєє учиргvй єрєвдєх, унтаж чадахгvй шаналах, эрт сэрснээс болоод бие амрахгvй буларч ядрах, єдєр нойрмоглох, анхаарал сулрах, ой тогтоолт муудах, сэтгэх чадвар доройтох, их тvгших гэх мэт. Мєн энэ vед цаг агаарын єєрчлєлтєнд хэт мэдрэмтгий болж, толгой, нуруу євдєх, vе мєч янгинах, єєр таагvй мэдрэмж төрөх. Бие организм тавгvйрхэх, зvрхний vйл ажиллагаа алдагдах, даралт тогтворгvй болох, хоолны дуршил багасах, бэлгийн чадавхи єєрчлєгдєх, дархлал буурах vзэгдэл ажиглагддаг.

Ид цэцэглэх насан дээр хvн шахсан нимбэг шиг болсноо мэдэрдэг. Архаг ядаргаатай vед гэр бvл болон ажил дээр зєрчил vvсч сэтгэл санаа дарамттай хэцvv байдаг. Архаг ядаргааг олон аргаар эмчилдэг, заримдаа хослуулж болно, рефлексотерапи, кинозиокоррекци, зvv тавих, гомеопати эмчилгээ, эмийн ургамлаар эмчлэх, vнэрээр эмчлэх гэх мэт. Гэхдээ энэ тохиолдолд эм тариаг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Амьсгалын дасгалууд, сэтгэл зvйн анализмыг мєн ашиглаж болно.  Архаг ядаргааг эмчлэх тодорхой нэгдсэн журам vгvй, хувь хvн бvрийн онцлогийг тооцож vздэг. Эмчилгээ нь тухайн хvний амьдралыг дээшлvvлэх, нийгэмд дасан зохицох, стрессийн эсрэг, євчнийг эсэргvvцэхэд чиглэнэ. Энэ vед идэвхтэй хєдлєх хэрэгтэй, гvйх, усанд сэлэх, дугуй унах зэргээр архаг ядаргааг эмчилнэ.

Єглєє халуун хvйтэн шvршvvрт ээлжлэн орж, орой далайн давс, шилмvvс, бvхий усанд орохыг зєвлєж байна. Шинэ ногоо жимс, тэжээллэг хоол идэх хэрэгтэй. Улиралд нэг удаа микроэлемент бvхий поливитамин уу. Архаг ядаргаа бол євчин биш, євдєхийн ємнєх vе, ийм учраас эмчилгээг хичнээн эрт эхэлнэ  тєчнєєн сайн vр дvнтэй.

Идэвхитэй хөдөлгөөн хий, гүй, хөгжим сонсож сайхан ярилц, сэтгэлээ тайван амар байлгах хэрэгтэй.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.