“Таванбогд” групп хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг авахаар боллоо. Тодруулбал, хүсэлтээ хүргүүлэх сүүлийн хугацаа нь өчигдрөөр дуусч байсан Ц.Баатарсайхан уг барилгыг худалдан авах албан ёсны өргөдлөө Нийслэлийн өмчийн харилцааны газарт өгөхөөр болжээ.
Ц.Баатарсайхан хэвлэлийн үйлдвэрийг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд өнөөдөртөө багтааж дэнчингийн мөнгө болох 710 сая төгрөгийг байршуулах ёстой. Ингэснээр Нийслэл хуучин хэвлэх үйлдвэрийн барилгаар 24 сая 560 сая төгрөг буюу Абдулаас 710 сая, Ц.Баатарсайхан 23 тэрбум 850 сая төгрөг авч байгаа юм.
“Таван богд” групп уг барилгын оронд Төрийн ордноос өндөргүй GALLERIA ULAANBAATAR нэртэй барилга барьж худалдаа, үйлчилгээний чиглэлээр ашиглах бөгөөд давхар Улаанбаатар хотын музейг нээх юм байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn