Монголын ойн 13.6 хувь нь сэргэхгүйгээр доройтжээ
Монгол Улс ойгоо тооллоо. Энэ талаар БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Монгол Улс анх удаа олон улсын ойн тооллогын стандарт, аргачлалаар шилмүүст навчит ойгоо тооллоо. Өмнө нь 1957, 1974 онд тооллого хийж байсан бол энэ удаагийн “Олон зорилтод үндэсний ойн тооллого”-ыг 2013 оноос хойш бэлтгэсний үндсэнд нэгдсэн дүн гарлаа. Нарийн судалгаа, дүгнэлт бүхий тооллогод 4189 цэгийн 11 мянга 933 дээж талбайг хамруулсан байна. Байгалиараа ургаж буй сэргэг мод хангайн бүсэд нэг га-д 4000 орчим, улсын дунжаар 3500 орчим байгаа тоон мэдээллийг Ажлын хэсгийнхэн гаргасан.

Олон зорилтод ойн тооллогын үр дүнд ойн баялгийг зүй зохистой, тогтвортой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлого, хөтөлбөр гаргах, уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан ойн хэтийн төлөвийн талаар нарийвчилсан судалгаа хийх зэрэг чухал суурь мэдээллүүд бий боллоо” гэв. Ойн газрын мэргэжилтнүүд “Байгалиасаа сэргэн ургадаг өсвөр модны дунджийг зориудаар тарьсан нэг га талбайтай харьцуулахад нэг мянгаар илүү байсан. Энэ нь өсвөр модны ургалт хэвийн үргэлжилж буйг харуулж байгаа юм. Монгол орны ойн дундаж наслалт 100-200 жил байна” гэсэн юм. Үүнээс гадна Монгол Улсын нийт ойн 13.6 хувь нь түймрийн улмаас эргэж, сэргэхгүйгээр доройтсоныг ч дуулгасан юм. Энэ нь Төвийн бүсийн аймгуудад хамаарч байна.
 
Харин Хөвсгөл аймгийг хөрсний бүтэц, агаарын чийгшлээрээ мод ургах, ойг бэхжүүлэхэд хамгийн тохиромжтой. Хэнтий аймгийн ойн бүс ургасан мод, ургамлын төрлөөрөө хамгийн баялаг хэмээн ойн тооллогын Ажлын хэсгийнхэн дүгнэсэн байна.
 
Дашрамд дурдахад, Монгол Улсын ойн сан бүхий газар 19 сая га ба үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 13.2 сая га аж. Ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт газар нутгийн 8.5 хувийг эзэлдэг нь дэлхий нийтийн жишгээр манай орон ойн нөөцөөр ядуу орны тоонд ордог байна. Манай орны ойн сан 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэх бөгөөд шинэс, нарс, хуш, гацуур, жодоо зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас, бургас зэрэг навчит мод зонхилдог.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2015-12-19 04:02:42
    Ýíý òàëààð àæèë õèéõñýí òºð çàñàã ò¿ìýí îëîí ìèíü
    112.72.12.111
    Мэдэгдсэн Хариулах