Итгэлт баян, Тоодон панз, Болд өвгөн шиг дүр үлдээчихээд би дүр бүтээлээ гэж хэлнэ
Энэ удаагийн дугаартаа “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье” жүжиг, “Бодлын хулгайч”, “Үргээлэг” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалантай ярилцлаа.
 
-Ярилцлагаа таны гэр бүлийн тухай асуултаар эхэлье. Жүжигчин Баясгалан айлын хэд дэх хүүхэд вэ?
 
-Би таван хүүхэдтэй айлын дундах хүүхэд. Одоогоос дөрвөн жилийн өмнө миний эгч биднийгээ орхиод бурхны оронд очсон.
 
-Хаана төрж, өссөн бэ?
 
-Хаана төрж, өссөн гэхээсээ илүү би гэр бүлийнхээ тухай яримаар байна л даа. Аав ээж минь геологийн хүмүүс. Хамгийн сонирхолтой таван хүүхэд нь таван өөр газар төрсөн байдаг./инээв/ Манай том ах Хөвсгөлд, эгч маань Сэлэнгэд, нөгөө эгч маань Дарханд, дүү маань Улаанбаатар хотод, харин би Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Яг төрсөн газар л Архангай боловч өссөн газар минь Улаанбаатар хот. Манайх Толгойтын Их наранд байлаа. Нийслэлийн 62 дугаар сургуульд анх элсэн орж байсан.
 
-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүү байж, аав ээжийнхээ чихнээс хонх уядаг байв?
 
-Хоёр эгч минь надтай их ойр өссөн л дөө. Тийм ч болоод тэр үү харьцангуй гайгүй. Тэгж их хонх уяагүй шүү. Хөдөлгөөнтэйгийн хувьд хөдөлгөөнтэй байсан. Юм юманд л оролцоод гүйж байдаг хүү байлаа даа.
 
-Урлагийг хэзээнээс сонирхох болов?
 
-Урлаг сонирхохоосоо өмнө би спортод их хорхойтой байлаа. Намайг хүүхэд байхад одоогийнх шиг ийм байгаагүй шүү дээ. Тоглоом тоглосон ч тэвэг, дундаа орж тоглох гээд л дандаа хөдөлгөөнтэй, эрүүлжиж байдаг тоглоом тоглодог байлаа. Урлагийг бол харьцангуй сүүлд спорттойгоо холбоотойгоор сонирхож эхэлсэн.
 
Тухайн үед видео кино дөнгөж гарч ирж байлаа. Bruce Lee, Jackie Chan, Vandame нарыг биширдэг байлаа, “Эд нар шиг тамирчин, жүжигчин болох юмсан" гээд л боддог байлаа шүү / инээв/. Ингэж явсаар байгаад нэг л мэдэхэд урлагт татагдчихсан байсан даа. Яахав дунд сургуульд байхдаа бол урлагийн үзлэг, тэмцээнд дуу дуулаад, шүлэг уншаад байнга л оролцчихдог байсан.
 
-Урлагийн мэргэжлийг сонгосон нь санамсаргүй сонголт байв уу, эсвэл их удаан бодож, хүсч мөрөөдөж байж сонгосон сонголт уу?       
 
-Би есдүгээр ангидаа л энэ мэргэжлээ сонгочихсон байсан даа. Уг нь сургуульд байхдаа тооныхоо хичээлд илүү сайн байсан. Багш нар маань миний сонголтыг буруушааж л байлаа. Гэхдээ би өөрөө дотроо урлаг гээд зүйлийг харчихсан, сонгочихсон байсан учраас тоогоогүй.
 
-Гэр бүлийнхэн, ойрын хүмүүс дунд нь урлагийн хүн байсан уу?
 
-Манай гэр бүлд бол урлагийн хүн байхгүй ээ. Харин миний аавын ах МУГЖ Д.Банзрагч гээд дуучин хүн байсан. “Алтан шар зам" дуугаар нь хүмүүс андахгүй байх.
 
-Геологич гэр бүлээс гаралтай хүүгээ урлагийн хүн болох  сонголт хийхэд аав, ээж тань хэрхэн хүлээж авсан бол?
 
-Миний сонголтонд манай гэр бүлийнхэн ч оролцоогүй. Аав, ээж минь хүүхдүүдийнхээ юу хүсч байгааг дэмждэг хүмүүс. Миний аав, ээж хоёр өөрсдөө бүтэн өнчин. Тийм ч болохоор тэр үү биднийг хүүхэд байхаас л аав минь “Хүнд хайр үргэлж дутаж байдаг. Хэзээ ч битгий худлаа хэл. Аав ээж нь чиний хамгийн сайн найз байх ёстой. Тийм учраас үнэнээ л хэл. Тэрийг чинь аав ээж нь гүйцэтгэхийн төлөө явна” гэж хэлж өсгөсөн. Бидэнд хайраа харамгүй өгч өсгөсөн дөө. Миний сонголтыг ч маш сайхнаар хүлээж авсан.
 
-Оюутан насныхаа тухай дурсаач. Танай ангиас төрөн гарсан жүжигчид яг одоогийн урлагийн ертөнцийг өнгөлж явна шүү дээ. Бас дийлэнх нь мэргэжлээрээ ажиллаж байна?
 
-СУИС-ийг төгссөн байлаа ч мэргэжлээрээ ажилладаг, олонд танигддаг нь их цөөхөн байдаг. Харин манай ангиас өнөөдөр энэ салбартаа манлайлж яваа олон сайхан уран бүтээлчид төрөн гарчээ. Жүжигчин Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт, Б.Навчаа, “DOZ” энтертайнментийн А.Мөнгөнзул, “ТВ-9” телевизийн нэвтрүүлэгч Я.Болорчимэг, “25 дугаар суваг” телевизийн Т.Баярхүү, н.Батболд, СУИС-ийн багш Б.Даваа, МҮОНТ- ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Ш.Бямбацогт гэх мэтчилэн уран бүтээлчид манай ангиас төрсөн байна. Ангийнхнаараа маш их бахархдаг. Мөн энэ олон уран бүтээлчдийг урлагийн салбарт нь оруулж, амжилт гаргах үүдийг нь нээж өгсөн УГЗ С.Сугар багшаараа маш их бахархаж, хүндэлж явдаг.

-Баясгалан ах хамгийн анх ямар дүрээр камерын өмнө гарч байв. Анхны дэлгэцийн уран бүтээлииг нь сонирхож байна л даа. Мөн тайзны уран бүтээлийн хувьд?

-Дэлгэцийн уран бүтээл гэхээр клип ч гэсэн орох байх. Би 1999 онд СУИС-ийг төгссөн. Тэрнээсээ хойш хувийн бизнесээ хөөгөөд мэргэжлээсээ нэг хэсэг хөндийрсөн. Харин 2003 онд УДЭТ- ийнхан “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” нэртэй жүжиг тавьсан л даа. Энэ жүжгийн нэг гол дүрийг би авч ажиллаж байлаа. Жүжгийн маань дууг МУГЖ Б.Дашдондог ах дуулдаг шүү дээ. Тэр кпипэнд л анх орсон юм байна. Дараа нь 2004 онд ‘‘Дурлахгүйгээр үнсэлцье” жүжигт орсон. Харин бүрэн хэмжээний уран сайхны киноны хувьд бол “Бодлын хулгайч” байлаа. Итгэлт баян, Тоодон панз, Болд өвгөн шиг дүр үлдээчихээд үүнийгээ дүр бүтээлээ гэж хэлнэ гэж би боддог.

-Мэргэжлээсээ нэлээд хугацаагаар хөндийрч байгаад эргээд ажиллахад ямар сэтгэгдэл төрж байв?
 
-Хэсэг хөндийрч байгаад "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” жүжигт тоглосон. Мэргэжлээ их санасан байлаа /инээв/. Эргээд багшийнхаа хэлж байсан зүйлсийг санана, бараг л оюутан цагийн дэвтрүүдээ сөхөж ч харсан. Тухайн үед надад нэгдүгээр курсын маань хамгийн эхний хичээлүүд хамгийн их хэрэг болсон шүү дээ /инээв/. Одоо суралцаж байгаа залууст “Хамгийн эхний хичээлүүд, суурь жүжигчин хүнд хамгийн их хэрэгтэй байдаг” гэж хэлмээр санагддаг. Харин “Бодлын хулгайч”-д ажиллахдаа тайз, дэлгэцийн уран бүтээл ямар их ялгаатайг л их ойлгосон доо.
 
-Есдүгээр ангийн сурагч байх үедээ л энэ мэргэжлээ сонгосон гэж түрүүн ярилаа. Урлаг гэж зүйлийн, жүжигчин мэргэжпийн чухам юунд тэгтлээ их татагдсан юм бол?
 
-Жүжигчин хүн их олон амьдралаар амьдардаг. Өнөөдөр би сайхан аавын дүр дээр ажиллаж байхад маргааш хөгийн залуугийн дүр авч ажиллана. Энэ бүхэн их сонирхолтой санагдаж байлаа. Авсан дүр болгон дээр, ажиллах тоолондоо амьдралыг өөр өөр өнцгөөс харах боломжтой. Хамгийн түрүүнд үүнд л татагдсан байх.
 
-Ангийнхантайгаа нийлж “Кино драмын А групп” байгуулсан. “Үргээлэг” кино дэлгэцэнд гарсан даруйдаа олны анхаарлыг татаж чадлаа. Өмнө нь хөндөгдөж байгаагүй сэдэв хөндлөө. Энэ уран бүтээлийн тухай яръя?
 
-Бид СУИС-д суралцаж байхдаа л ангиараа кино хийх мөрөөдөлтэй байлаа. Гэвч тохироо нь бүрдэхгүй явсаар өдий хүсэн. Харин энэ удаа биднийг яг хөдөлгөж, нэг баг болгож нэгтгэж чадсан хүн бол манай Б.Навчаа. Ингээд багтаа найруулагч Ж.Сэнгэдоржийг ч нэгтгэж чадлаа. Үүний дараа юуг хөндөх вэ, ямар кино хийх вэ гэдэг дээр их ярилцсан. Сэнгээ маань ‘‘Үнэхээр сайхан баг бүрджээ. Тэгэхээр би та нараар хонхны баярын бичлэг шиг, курсын ажил шиг таван найзын тухай юм хиймээргүй байна. Харин энэ багийг ашиглаж үнэхээр том юм дуугаръя” гэсэн л дээ. Ингээд л судалгаа  явуулж, тулгамдсан асуудлууд дотроос энэ сэдвээ хөндөхөөр зориглолоо. А.Баттүшиг маань ч зохиолыг их сайн бичсэн. Ямарваа нэг уран бүтээл хийхэд сайн багаас гадна зорилго их чухал. Бидний зорилго нэг байсан учраас энэ уран бүтээл маань өдий зэрэгтэй болсон байх.
 
-Баясгалан ах “Үргээлэг” кинонд мөрийтэй тоглоомонд нэлээд хорхойссон залуугийн дүр бүтээсэн. Амьдрал дээрээ мөрийтэй тоглоом, покерын талаар юу гэж боддог бол. Зарим хүмүүс спорт гэж хүлээж авч байхад зарим нэг нь үгүйсгэдэг шүү дээ?
 
-Би мөрийтэй тоглоом огт сонирхдоггүй. Би сагсан бөмбөг мэтийн хөдөлгөөнтэй спорт түлхүү сонирхдог учраас энэ төрлийн зүйлийг сонирхдоггүй.
 
-Киноны ихэнх зураг авалтыг урд хөршид авсан байсан. Тусгай зөвшөөрөл авахад хүнд байв уу. Хулгайгаар зураг авсан тохиолдол бий юү?
 
-Өвөрмонголын кино компаниудтай хамтарч зөвшөөрөл авсан. Өвөрмонголын жүжигчид болох Буянхишиг, Бодь, Улаан, Алмас, Содоо гээд ар монголоо гэсэн сэтгэлтэй залуус бидэнд маш их тусалсан гэдгийг хэлмээр байна. Гэхдээ хүний нутагт юм хийнэ гэдэг маш хэцүү юм билээ. Зарим зураг авалтыг авахад хүндрэлтэй байсан.
 
-Таны хувьд “Үргээлэг” уран сайхны кино продюсерээр ажилласан хэд дэх уран бүтээл вэ?

-Хоёр дахь уран бүтээл гэж ойлгож болно.
 
-Продюсерлэж гаргасан бү­тээл нь шилдгийн шилдгийг шалгаруулах “Academy awards- 2014” наадмын нэлээдгүй олон номинацийн эзэн боллоо.
 
-Өнөөдөр би “Үргээлэг”-ийн хамт олондоо маш их сэтгэл хангалуун байна. Найзууддаа, ‘‘Prime pictures”- ийнхэнд, хамтран ажилласан бусад бүх уран бүтээлчиддээ баярлаж байна. Тэднээрээ бахархаж байна. Уг нь кино маань театраас буугаагүй байгаа болохоор энэ удаад өнжье гэж ярилцаж байсан л даа. Гэхдээ бид үзэгчдээ хүндлээд оролцохоор шийдсэн. Мөн хэр чансаатай уран бүтээл хийснээ мэргэжлийн байгууллага, мэргэжлийн шүүгчдээр шүүлгэж үзэхээр шийдсэн. Ингээд наадамдаа хүндэтгэлтэйгээр оролцлоо. Манай кино зургаан номинацийн шилдгээр шалгарсан. Үнэхээр шилдэг найруулагчтай, шилдэг жүжигчидтэй, шилдэг дуу хөгжимтэй сайн уран бүтээл болсон юм байна гэдгийг улам баталлаа. Сэтгэл хангалуун байна даа.
 
-“Үргээлэг” киног үзэхэд үргэлжлэл байгаа юм шигээр төгсч байсан. Сая “Academy awards- 2014” наадмын үеэр ч киноны дараагийн анги хийгдэх тухай сураг сонслоо. Энэ тухайд?
 
-“Үргээлэг”-ийг кино гэхээсээ илүү төсөл гэж яримаар байна. Үргээлэг гэдэг хөөнө гэсэн үг биш. Энэ бол сэдэл өгөх, сэрээх гэсэн үг шүү дээ. Бидэнд “Үргээлэг”-ээр хөндөх зүйл олон байна. Тийм болохоор “Үргээлэг-2”хийгдэнэ. Бэлтгэл ажил аль хэдийнэ хийгдээд эхэлчихсэн явж байна. Энэ талаар бид удахгүй албан ёсоор мэдэгдэнэ.
 
-Урлагийн ажлаасаа гадна бизнес хийдэг гэдгийг тань уншигчид мэдэх байх. Яг ямар төрлийн бизнес хийдэг бол?
 
-Уул уурхай, эрчим хүчний чиглэлээр бизнес эрхэлдэг. Энэ чиглэлээрээ ажиллаад 20 гаруй жил болжээ. Оюутан байхаасаа л аав, ээжийгээ дагаад явдаг байсан. Тэднээсээ өвлөж үлдсэн, хөдөлмөрийн үнэлэмж энэ юм даа.
 
-Таныг хурдан морь сонирхдог гэдгийг мэдэх юм байна. Сүүлийн үед ихэнх бизнесмэнүүд өөрсдийн хурдан морь, уяачтай болж. Таны хувьд хичнээн тоо толгой адуутай болоод байна.?
 
-Энэ бол Монголын үндэсний маш том соёл. Би үүнийг улам л хөгжөөсэй гэж боддог. Нэг компанийн захирал морь уяг л дээ. Тэгснээрээ тэр хүн  уяач,унаач хүүхэд, маллаж байгаа адуучнаа цалинжуулж байна. Мөн тэр хүн сайн адуутай болохын тулд үржлийнх нь талд маш их анхаарал тавьж эхэлнэ. Ингэснээр монгол морьдын чанар сайжирч байгаа юм шүү. Өнөөдөр эрлийз гэж байгаа боловч цусыг нь холтгож өгч байна. Холын аймгаас, гадны улсаас адуу авчирч байна. Энэ бүгдийн дундаас сайн цус гарч байгаа байхгүй юу. Гэтэл энэ бүгдийг адуучид, малчид хийнэ гэвэл худлаа. Миний морьд “Үргээлэг” кинонд тоглосон шүү дээ /инээв/.
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БОЛЬВОЛ ЯАСАН ЮМ 2014-07-03 09:53:05
    МЭДРЭЛ ЮМНУУД БОЛИОЧ НЭГ НЬ НЭГ СЭЖҮҮР ГАРГААД ДАГААД ДАРВИЧИХДАГ МОНГОЛ ХҮНИЙ ЗАН БИШ ШҮҮ , ДУНДУУР УСТАЙ ЛОНХ Л ХҮНИЙГ ШИНЖИЖ БҮР ШИНШИЛЖ БАЙДГИЙН .ЯМАРТАЙ Ч ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ САЙН САЙХАН АВЧ ЯВАА МОНГОЛЫН МИНЬ МУНДАГ ЗАЛУУСЫН НЭГ.ЭНЭ ХҮНИЙГ ТАНЬДАГ М
    115.187.88.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайн кино болсон 2014-06-20 00:39:06
    Сайн кино болсон
    122.201.17.98
    Мэдэгдсэн Хариулах
  • жамбал 2014-06-19 17:39:09
    тэгвэл эхлээд турах хэрэгтэй юм бн да. Нүүрний чинь хаван дэндүү бна. Хавандаа баригдаад нүүр чинь хувирч өгөхгүй шү дэ
    202.21.106.111
    Мэдэгдсэн Хариулах
  • hehe 2014-06-19 15:43:24
    urd chigiin hun uu, zovhi n bultsiicheed hehe. ali nutag usnaas garaltaigaa helehgui bultaad baih yum, uul n Mongol hun garal uusleeree baharhdag gej oilgodog sh dee. moridiin tuhaid mongol aduunii tesvertei chanariig erliizjuulj ustgaj baij uhseneeree sa
    159.178.199.137
    Мэдэгдсэн Хариулах
    • жамбал 2014-06-19 17:42:35
      за хятад бсан ч яадгийн. хүнийг цус үндсээр н дээрэлхээд яахнав. тэгээд ч хятад цустай монголчууд зүгээр шүү дэ. Ядахнаа тэд нарын дунд архичид бдаггүй юм.
      202.21.106.110
      Мэдэгдсэн Хариулах
  • аааааа 2014-06-19 08:25:59
    хаанаас ийм юм гараад ирвээ бас од уууу
    103.9.90.195
    Мэдэгдсэн Хариулах