Хилээр буу нэвтрүүлэхийг завджээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлд арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад зорчиж явсан манай улсын иргэн Б нь  гурван ширхэг хийн бууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Тэрээр Hyunday Galloper маркийн авто машинаар зорчиж явсан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баримт бичгийн шалгалтад хамрагдаж байх үед биеэ авч яваа байдал нь албан хаагчдад сэжиг төрүүлсэн аж.

Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын боомтын тасгийн дарга Б  тухайн зорчигчийн баримт бичигт нарийвчилсан шалгалт, ярилцлага хийхэд МP-654 cal.4.5 мм маркийн Т1501798, Т15017992, Т15017805 сери дугаарын гурван ширхэг хийн буу авч явсныг илрүүлсэн байна. Зөрчил гаргасан тухайн иргэн болон тээврийн хэрэгсэлд ТЕГ, ГЕГ-аас үргэлжлүүлж гүнзгийрүүлсэн үзлэг шалгалтыг  явуулж байгаа аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bayrsaihan 2015-12-18 09:55:30
    Shiwee hvrengiin boomtond tolgoigvi mongol hvnii tsogtsos oldloo gene ene talaar todrhoi medeelel bna uu das darj nuugaad ongoroh ym bolwuu
    112.72.11.114
    Мэдэгдсэн Хариулах