119 эмэгтэй гэр бүлийн хүчилхийлэлд өртжээ

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийг түшиглэн байгуулагдсан Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд туслалцаа үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвд энэ оны эхний таван сард 160 эмэгтэй үйлчлүүлсэн байна. Тэднээс 41 нь бэлгийн, 119 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн аж. Тэдний 50 хувь нь 17-30 хүртэл насны эмэгтэйчүүд байсныг тус нэг цэгийн үйлчилгээний тайланд дурджээ.ө
 

Нэг цэгийн үйлчилгээний энэ төвөөр 2010-2013 онд нийт 516 хохирогч үйлчлүүлснээс гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 5 эрэгтэй байв. Тэдний 4 нь 0-16 хүртэл насны хүүхэд, 1 нь 30 хүртэлх насны эрэгтэй байжээ. Харин дээрх гурван жилийн хугацаанд 266 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь бүгд эмэгтэйчүүд байсан аж. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн ихэнх нь 16-30 хүртэл насны бүсгүйчүүд байсан байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 250 хүний 159 нь 30-аас дээш насны эмэгтэй байжээ. Энэ нь бэлгийн хүчирхийлэлд залуу бусгүйчүүд болон бага насны охид ихэвчлэн өртөж байгаа бол гэр бүлийн хүчирхийлэлд дунд орчим болон ахимаг насны эмэгтэйчүүд хохирогч болж байгааг харуулж буй юм байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2014-06-19 09:48:50
    ЭДНИЙ ИХЭНХ НЬ ХОРМОЙН ДОНТОЙ, МУНАГ ЭРСТЭЙ НӨХЦСӨН, НӨХРӨӨ АРААР НЬ ТАВЬСАН, ХҮҮХДДЭЭ ХАЛАМЖ МУУ БАЙДАГ ТАЛААР Ч ОЛОН ТҮМНИЙ ДУНД ЯРИГДАЖ БАЙНАА. ИЙМИЙН УЧИР ЭХНЭРҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮД ДАНДАА ХЭЛМЭГДСЭН ГЭХ НЬ ӨРӨӨСГӨЛ ЮМАА... ГЭР БҮЛИЙН ИЙМ ДОТООД АСУУДЛЫН