“Энержи Ресурс” компанийн ажилчдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд үндэслэлгүйгээр ажлаасаа халагдаад зогсохгүй, сул зогсолтын мөнгөө сүүлийн дөрвөн сар авч, чадаагүй байна. Тодруулбал тус компанийн уулын олборлолтын хэсэг энэ оны долоодугаар сарын 1-ээс хойш үйл ажиллагаагаа зогсоосон байна. Үүнтэй холбогдуулан 200 гаруй уурхайчнаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цомхотголд оруулж, халах болсноо мэдэгджээ.
Энэ талаар Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Ганболд “Өнөөдөр уурхайчид боолын хөдөлмөр эрхэлж байна. Дуртай үедээ халж, дуртай үедээ цалингүй ажиллуулж байна. Долоодугаар сарын 17-ны өдөр бидэнд мэдэгдэлгүйгээр хамтын гэрээ хийчихээд цомхотголд оруулан, халах болсноо саяхан мэдэгдсэн. Бид асуудлыг нааштайгаар шийдэх байх гэж итгэн олон сар тэвчээртэй хүлээсэн. Сул зогссоноос хойш бид банкны өр зээлээ төлж чадахгүй хүнд байдалд ороод байна” гэлээ.
Мөн “Энержи Ресурс” компанийн Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн гишүүн Б.Үнэнсайхан “Уулын олборлолтын хэсэгт 700 орчим уурхайчин ажиллаж байсан. Одоогоор 200 гаруйг нь цомхотгосон байгаа. Анх биднийг сул зогсолт хийгээд эргэн ажиллуулна гэж байсан ч цомхотголд оруулахаар мэдэгдэхгүй гэрээлсэн байна. Үүнээс гадна сул зогсолт хийхдээ компанийн удирдлагуудын зүгээс цалингийн 60 хувь болон нөхөн олговроо өгнө гэж байсан. Гэвч энэ нь бодит байдал дээр хэрэгжээгүй. Аравдугаар сараас хойш манай уурхайчид Солонгос руу гарч ажиллаж болсон. Энэ асуудлаар тус газраас манай компанид албан ёсоор хандаж, тэднийг яагаад хил даваад байгааг судлахыг хүссэн. Одоо бид асуудлыг нааштайшаар шийдэж, ажилчдын эрх ашгийг хангаасай гэж хүсч байна” гэв.
Компанийн зүгээс эдийн засгийн хямралаас үүдэж ажилчдаа цалингийн 60 хувиар цалинжуулан түр зогсолт хийх шийдвэрийг гаргахдаа ажлын байрыг нь хадгална гэж мэдэгдэж байсан ч ийнхүү 200 гаруй хүнийг нэг л өдөр халж орхижээ. Тиймээс гомдолтой байгаа ажилчид цаашид тэмцэх болно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. “Энержи Ресурс” компанийн удирдлагууд уг асуудлыг энэ он дуусахаас өмнө шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн ч ажилчид хүлээж чадахгүй хэмээн ийн мэдээлэл хийлээ.

Б.Сансар
olloo.mn