Хороон Засаг дарга нар “Ухаалаг төр нутгийн захиргаа” сургалтад хамрагдлаа
Нийслэлийн 152 хорооны  Засаг дарга нарт зориулан өнөөдөр НЗДТГ-аас “Ухаалаг төр, нутгийн захиргаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр” хөтөлбөрийг нийслэл дэмжин ажиллаж, “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг НИТХ-аас баталсан юм. Энэхүү  хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчилөн иргэдэд ойртуулах зорилт тавин, засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороодын үйл ажиллагааг сайжруулан, хороо нь иргэддээ, дүүрэг нь хороондоо, нийслэл нь дүүрэгтээ үйлчилдэг тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга, “Бид хорооны Засаг дарга нарын цалинг нэмж чадахгүй. Гэхдээ сайн ажилласан дарга нартаа урамшуулал амлаж байгаа. Хорооны иргэдийнхээ амьдрах орчныг  бодитойгоор сайжруулсан, хүн амьдрахад таатай нөхцөл бүрдүүлсэн, Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтийг бүрэн хангасан хорооны Засаг дарга нарт урамшуулал олгох журам боловсруулж баталсан. Тиймээс та бүхэн төрийн үйлчилгээг үзүүлж байгаа хамгийн анхан шатны нэгж учраас хүний төлөө, иргэдийн төлөө зүрх сэтгэл нэгтэйгээр ажиллаарай гэж хүсэж байна”  гэлээ.   

Сургалтаар Эрүүл аюулгүй байдлын индекс,  хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой бүтээх талаар холбогдох байгууллагуудаас дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна, НИТХ-аас баталсан “Бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэх эрхийг  цахимаар олгох журам зэрэг томоохон ажилд хороодын Засаг дарга нар ямар эрх үүрэгтэйгээр оролцох тухай танилцууллаа. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороодод хийх бүтээн байгуулалтын ажлуудад хэрхэн хяналт тавьж, үр дүнтэй зарцуулах талаар зөвөлгөө, мэдээлэл өгсөн юм,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.