Эдийн засгийн хямралаас болж “Баянзvрх” захаар vйлчлvvлэх иргэдийн тоо цєєрчээ
Монголчууд бид хагас сар ч хvрэхгvй хоногийн дараа хуучин оноо vдэж, шинэ оноо угтах гэж байна. Энэ л єдрvvдэд иргэд нийслэлийн томоохон захуудыг зорьж, баярынхаа бэлтгэлийг базааж эхэлдэг. Тиймээс манай сонин уншигчдадаа томоохон захуудад єргєн хэрэглээний бараа, бvтээгдэхvvн ямар vнэтэй байгаа талаар хєтєч мэдээлэл хvргэхийг зорилоо. Энэ удаа хотын тєв хэсэгт байрлах “Баянзvрх” худалдааны захаас дараах сурвалжилгыг бэлтгэсэн юм.

“Баянзvрх” зах хvнгvй шахам угтлаа

Манай сурвалжлах баг єчигдєр хотын тєв хэсэгт байрлах “Баянзvрх” худалдааны тєвийг зорьж, єргєн хэрэглээний бараа, бvтээгдэхvvний vнэ ямар байгааг сурвалжилсан юм. Биднийг 12:00 цагийн vед очиход хєл хєдєлгєєн бага, бараг л хvнгvй шахам угтлаа. Уг нь, баяр ёслол дєхсєн энэ єдрvvдэд тус зах vйлчлvvлэгчээр тасрахгvй тvм тvжигнэж, бум бужигнаж байдагсан.

Харин биднийг бие биенээ харж ойр зуурын “хов жив” ярьсан, лангууныхаа ард хэд, хэдээрээ бєєгнєрч хєзєр тоглосон худалдагч нар угтсан юм. Тэднээс бvхэл бvтэн худалдааны захыг яагаад vйлчлvvлэгчгvй шахам байгааг тодруулахад “Сvvлийн хэдэн сар иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан шvv дээ. Зах маань ямар ч хvнгvй шахам байгааг та бvхэн харж байгаа байх.

Єдєр бvр л ийм байдаг болсон. Хааяа л нэг vйлчлvvлэгч орж ирж, худалдаа хийдэг. Бараг бид ч сvvлдээ vvндээ дасч байна” гэх тайлбарыг єглєє. Vнэхээр иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан нь тус захад саатсан 20 орчим минутын дотор анзаарагдаж байв. Учир нь, vйлчлvvлж байгаа иргэдийн дийлэнх нь мах, гурил болон тємс, хvнсний ногоо зэргийг л багахан хэмжээгээр авч байгаа нь харагдсан юм.

Мах 4000-5500 тєгрєгийн vнэтэй байна

“Баянзvрх” худалдааны захад vхрийн мах нэг кг нь 5500 тєгрєгийн vнэтэй байгаа бол хонины махыг 4000 тєгрєгєєр зарж байна. Тvvнчлэн хонины элэг нэг кг нь 1000, vхрийн элэг 2000, хонь болон vхрийн зvрх нэг кг нь 3000-3500 тєгрєгийн vнэтэй байна. Мєн адууны гэдэс 3000-4000, хонины гэдэс бvтнээрээ 1500, vхрийн гургалдай 3000-4000 тєгрєг байгаа бол толгойг 500 тєгрєгєєр зарж байв. Тємс болон хvнсний ногооны vнийн хувьд тємс нэг кг нь 800, манжин 2000, лууван 1800, байцаа болон сонгино нэг кг нь 1500 тєгрєгєєр зарж байгаа бол євлийн улиралд хамгийн эрэлттэй байдаг сармис нэг ширхэг нь 300 тєгрєгийн vнэтэй байна. Харин нэг кг гурилыг чанараас нь шалтгаалж 1100-1300 тєгрєгєєр худалдааалж байна. Тvvнчлэн цагаан будаа 2300, шар будаа 1600, гурвалжин будаа 3000 тєгрєгийн vнэтэй байгаа бол гоймон нэг кг нь 1500-6000 тєгрєг байна. Харин элсэн чихэр кг нь 1500, ургамлын тосыг 2700-4200 тєгрєгийн vнээр худалдаалж байв.

Ингээд худалдагч нарын сэтгэгдлийг сонссон юм. Тэд єдрийн орлого нь эрс муудсан талаар ам уралдан ярьж байлаа. Тэр ч битгий хэл, энэ байдлаараа хэдэн сар vргэлжлэх аваас цаашид наймаагаа хийх ямар ч боломжгvй болох тухайгаа ч хэлж байв.

Х.Энхдэлгэр: Иргэдийн худалдан авах чадвар vнэхээр муу байна

-Яагаад томоохон хэм­жээний зах байж vйлчлvvлэгч бага байна вэ?

-Улс эх орноороо хямралтай байна шvv дээ. Иргэдийн худалдан авах чадвар vнэхээр муу байна.

-Байнга ийм хvнгvй шахам байдаг юм уу, эсвэл єнєєдєр л /єчигдєр/ ийм байна уу?

-Сvvлийн хэдэн сар иймэрхvv л байна. Ер нь л хvнгvй шахам байна даа.

-Єдєрт хэчнээн тєгрєгийн орлого олж байна вэ?

-Єє, маш бага. Зарим єдєр бол наймаа хагарахгvй шахам л байх юм.

-Танай захын бараа, бvтээгдэхvvний vнэ бусад томоохон захтай харьцуулахад vнийн хувьд хэр байдаг юм бэ?

-Яг л адилхан шvv дээ. Бид бєєний vнээр нь авч ирээд л хэдэн тєгрєг нэмж зардаг. Тvvнээсээ л ашгаа авдаг. Ганц манайх биш бvх зах л адилхан.

Д.Бат-Орших: Баяр болох гэж байгаа ямар ч уур амьсгал алга

-Удахгvй шинэ жилийн баяр болох гэж байна. Уг нь, энэ єдрvvдэд та бvхний ид бараа, бvтээгдэхvvнээ их хэмжээгээр зардаг vе биз дээ?

-Тийм ээ.

-Тэгээд яагаад наймаа чинь муу байгаа юм бэ?

-Ойлгомжтой шvv дээ. Иргэд мєнгєгvй байна. Авч байгаа цалин нь амьжиргаанд нь хvрэхгvй шахам байна.

-Та нэг кг хонины махыг хэдэн тєгрєгєєр зарж байна?

-Хонины мах кг нь 4000 тєгрєгийн vнэтэй байна.

-Баяр дєхєєд ирэхээр махны vнэ єсєх болов уу, эсвэл улам буурах уу?

-Сайн мэдэхгvй юм. Гэхдээ єнгєрсєн долоо хоногоо бодвол жаахан нэмэгдсэн.

-Хэдэн тєгрєгєєр тэр вэ?

-Нэг их шалиагvй ээ, 100-300 тєгрєгєєр л нэмэгдсэн. Гэхдээ иргэд хонь, vхрийн мах авахаасаа илvv толгой, зvрх, гэдэс зэргийг худалдан авч байна. Ингэтлээ ядуурал явагдаж байна шvv дээ. Vнэхээр авч , єгч байгаа бидэнд хэцvvхэн л байна.

Бидний яриа ийнхvv єндєрлєлєє. Vнэхээр иргэдийн худалдан авах чадвар єдєр ирэх бvр доройтож байгаа нь худалдагч нарын ярианаас илт ажиглагдаж байв. Тиймээс бид тус захаар vйлчлvvлж буй зарим иргэнээс сэтгэгдлийг нь сонссон юм.

Б.Анхбаяр: Сарын цалин маань хаанаа ч хvрэхгvй байна

-Та хэдэн тєгрєгєєр юу худалдаж авав?

-Vхрийн зvрх хоёр кг-ийг нь 7000 тєгрєгєєр авлаа.

-Гэхдээ vхрийн мах нэг кг нь 5500 тєгрєгєєр зарж байна шvv дээ?

-Тийм ээ, нэг кг махаас хоёр кг зvрхийг нь арай олон єдєр иднэ. Ингэж хэмнэхгvй л бол авч байгаа сарын цалин маань хаанаа ч хvрэхгvй байна.

-Ингэхэд єргєн хэрэг­лээний бараа, бvтээгдэхvvн хэр vнэтэй байна вэ?

-Яах вэ, боломжийн л vнэтэй юм. Гэхдээ зарим бараа, бvтээгдэхvvн vнэтэй байна. Vнэтэй байлаа гээд яах вэ дээ. Єлсєж vхэхгvйн тулд их, бага ямар ч байсан авч л таарна шvv дээ. Vнэнийг хэлэхэд, иргэд vнэхээр зутарч байна. Эдийн засгийн хямрал иргэд бидэнд л илvv мэдрэгдэж байна.

М.Саранцэцэг: Юмны vнэ тодорхой хэмжээгээр буурч л байна.

-Шинэ жилийнхээ бэлт­гэлийг базаасан уу?

-Vгvй ээ. Арай болоогvй байна.

-“Баянзvрх” худалдааны захад зарж байгаа бараа, бvтээгдэхvvний vнэ хэр боломжийн санагдаж байна вэ?

-Яах вэ, дажгvй шvv. Юмны vнэ тодорхой хэмжээгээр буурч л байна. Буураад байгаа хэрнээ л бид чинь худалдаж авч хvч хvрэхгvй юм байна шvv дээ.

-Яагаад тэр вэ?

-Манайх ам бvл олуулаа. Ажил хийдэг хvн нь ганц. Тэр олон хvнийг тэжээхэд ганц хvний цалин хаанаа ч хvрэхгvй юм. Ялангуяа хямралтай байгаа єнєє цагт цалингаа цагт нь єгдєг газар ховор болж. Єгсєн хэдэн тєгрєг нь хаанаа ч хvрэхгvй. Анзаараад байх нь ээ, юмны vнэ буураад л байна. Даанч хvч хvрэхгvй юм. Ємнє нь шуудай гурил, овоо хэдэн кг мах авчихдаг байсан бол одоо 10 кг гурил, ганц кг мах л авдаг боллоо. Энэ улс, эх орон чинь юу болоод байгааг ч мэдэх юм алга. Хэзээ нэг хямралаас гарч, иргэд нь санаа зовох зvйлгvй сайхан амьдрах байгаа юм, мэдэхгvй юм даа.

Хэдий болтол иргэдээ элгээр нь мєлхvvлэх вэ, тvшээд ээ

Иргэд ийнхvv ярьж байна. Жишээ болгон ганц, хоёр хvнтэй уулзахад л тэд дааж барахын аргагvй тvмэн зовлон тоочиж байна. Худлаа гэвэл та “Баянзvрх” захаар нэг ороод гараарай. Бvгд л дээрх иргэдтэй адилхан зовлон тоочно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч хагас сар хvрэхгvй хугацааны дараа шинэ он гарах гэж байна. Уг нь, иргэд маань энэ л єдрvvдэд баярынхаа бэлтгэлийг базааж, албан байгууллага, аж ахуйн нэгжvvд шинэ жилээ тэмдэглэдэг. Харамсалтай нь, эдийн засгийн хямралаас болж хамгийн их хохирч байгаа нь эрх баригчид бус энгийн номхон иргэд чинь болоод байна. Тэд туйлдаа хvрч, vгээ барж сууна. Хуруу хумсаа хуйхлан шахам олсон хэдэн халтар тєгрєг нь амьдралд хvрэлцэхгvй, аргаа барж явна. Ємнє нь шуудай гурилыг хэд хэдээр нь худалдаж аваад нєєчихдєг байсан бол єнєєдєр хагас шуудайгаар нь худалдан авч байна. Ємнє нь бvтэн хонины мах худалдаж авдаг байсан бол єнєєдєр хонины зvрх, гэдэс гэх зэрэг жижиглэнгийн бараа худалдан авч, хvнсэндээ хэрэглэж байна. Хэдий болтол иргэдээ элгээр нь мєлхvvлэх вэ, эрхэм тvшээд ээ. Энд нэг хариулт єгєєдєхєєч, та минь ээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine