Алслагдсан сумд өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдлоо

Пүрэв гариг бүр зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт алслагдсан сумдад интернетийн үйлчилгээг хүргэж, ашиглалтад хүлээн авах цахим уулзалтаар эхэллээ. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас эрхлэн хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 150 суманд 9000 орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийг байгуулаад байгаа юм. Үүний үр дүнд Монгол Улсын нийт сумдын 90 хувь нь өндөр хурдаар интернет болон бусад цахим үйлчилгээг авах боломжтой болж байна. Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдсон 150 сумаас 128 нь нэгдсэн хяналтын системд орж, үйлчилгээ явуулахад бэлэн болжээ.

Баянхонгор аймгийн Жаргалант, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Өмнөговь аймгийн Хүрмэн, Булган аймгийн Тэшиг сумдын иргэдийн төлөөлөлтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим хэлбэрээр холбогдож, орон зайн хамааралгүйгээр дэлхий нийтийн мэдээллийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэж байгаад нь баяр хүргэлээ.  Алслагдсан сумдад интернетийн үйлчилгээ хүрснээр зайн сургалт, алсын оношлогоо, цахим хурал зохион байгуулах зэрэг олон боломжийг шинээр бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой гэж Ерөнхий сайд хэллээ. Дээрх сумдын иргэд, удирдлагуудтай холбогдож ярилцсаны дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.