Сутай хайрханд болсон “Альпинад-2014″ тэмцээн амжилттай болж дүнгээ гаргалаа
ССАЖЯ, Монголын Уулчдын Үндэсний Холбоо/МУҮХ/-ны календарчилсан төлөвлөгөөний дагуу өндөр уулын авиралтын улсын аварга шалгаруулах  анхдугаар тэмцээн 2014 оны 6 дугаар сарын 10-15 ны  өдрүүдэд Төрийн тахилгат, мөнх цаст Сутай хайрхан /д.т.д 4130м/-д амжилттай зохиогдлоо.

Сутай хайрханы оргилд  анхлан  уулын спортын ууган мастер, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Ядамын Жанцангаар ахлуулсан Монголын баг тамирчид гарсан түүхтэй.  Тэгвэл энэ үйл явдлаас хойш 57 жилийн дараа Ядамын Жанцан агсаны уугуул нутаг болох Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутгаас Сутай хайрханд авирахаар уулын спортын Улсын аваргын тэмцээн “Альпинад-2014” амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн авиралт, тэмцээнийг Тонхил сум үүсч хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулжээ. Тус авиралт, тэмцээн олон талаараа  нь өмнөх тэмцээнүүдээс  шинэлэг болжээ. Тухайлбал:

  1. Өндөр уулын авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээний зэрэглэлтэйгээр анхлан зохиогдсон
  2. 18-40 нас буюу залуучууд, 40-өөс дээш нас  буюу ахмад гэсэн хоёр насны ангилалаар анх удаа  зохион байгуулагдсан
  3. Хурдны буюу цагаар уралдах төрөл  шинээр нэмэгдсэн  зэргийн дурьдаж болно.

Тус тэмцээнийг амжилттай зохион байгуулахад МУҮХ, Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг,Тонхил сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Тонхил суманд байрладаг уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клубын уулчид ихээхэн хүчин чармайлт гарган ажилласныг энд  зориуд дурьдан хэлэх нь зүйтэй юм.

Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клубын Гүйцэтгэх захирал, уулын спортын мастер Г.Чимэд-Очир, ахмад уулчин, спортын мастер Ш.Мөнхбаатар нарт МҮОХ-ны Алтан медаль, “Сутайн бор” клубын тамирчин, спортын мастер А.Батсүх, Ховд аймгийн Уулчдын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат тамирчин Т.Гүррагчаа нарт МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одон тус тус  гардууллаа.  Мөн тус тэмцээний нээлтээр шинээр уулын спортын мастерын болзол хангасан “Сутайн бор” клубын Ерөнхий захирал Х.Нямдоо, Гүйцэтгэх захирал Г.Чимэд-Очир, тамирчин Л.Алтанцэцэг нарт Спортын мастерийн үнэмлэх тэмдгийг гардуулан өгсөн бол  “Сутайн бор” клубын тамирчин Д.Ганчулуунд  уулын спортын II зэргийн  үнэмлэхийн тус тус олгосон нь тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад их эрч хүч, урам зориг өгсөн үйл явдал боллоо.

phoca_thumb_l_day 3 2014-06-10  sutai govi altai tonkhil sum  by ob  76 phoca_thumb_l_day 3 2014-06-10  sutai govi altai tonkhil sum  by ob  74

Ууланд авиралтын  УАШТ эрсдэлгүй, зохион байгуулалтын өндөр түвшинд болж, амжилттай өндөрлөлөө. Зохион байгуулагчдын зүгээс уулчдын  өгсөх, буух замуудыг тусгайлан тавьж тэмдэгжүүлсэн, мөн мэргэжлийн эмч нарын баг тодорхой өндөрт урьдчилан байрлаж тамирчдад шаардлагатай тусламж үзүүлэхэд ойр байсан, шүүгчид гараа, барианаас гадна оргилд хүрэх, буух замын дунд хэсэгт болон оргил дээр тусгайлан байрлаж хяналт тавьсан, тэмцээний явцыг бүтэн замын турш камерын бичлэг, богино холбоогоор хянах боломжтой байдлаар тэмцээнийг удирдан явуулжээ. Мөн МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа тэмцээнд оролцсон баг тамирчидад зориулж техникийн сургалт явууллаа. Уг сургалтаар өндөр уулын авиралтын аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл өгч, хувцас багаж хэрэгслийг хэрхэн сонгох, аюул тохиолдсон үед багаж хэрэгслээ хэрхэн зөв ашиглах талаар заавар зөвлөгөө өгсөнд уулчид талархалтайгаар хүлээн авлаа.

Тус тэмцээнийг  уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клуб ивээн тэтгэж оролцсон ба тэмцээний нийт шагналын сан 5.52 сая төгрөг болсон байна.

Өндөр уулын авиралтын Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд нийт 22 багийн 242 уулчин хурдны болон чөлөөт авиралтын төрлүүдэд оролцжээ.

Тэмцээний  зарим статистикаас дурьдвал:

-  уулын спортын гавьяат тамирчин 3, ОУХМ 20, Спортын мастер /СМ/ 40, I зэрэгтэй тамирчин 30,   II зэрэгтэй 10, III зэрэгтэй 20 гаруй тамирчин тус тус оролцсон

-  залуучуудын ангилалд 16 багийн 96 тамирчин, ахмадын ангилалд 8 багийн 40 тамирчин  тус тус өрсөлдсөн байна.

Залуучуудын ангилалд алтан медалийг уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”-I баг /4 цаг 57 минут/, мөнгөн медалийг “Сутайн бор”-II баг /5 цаг 03 минут/, хүрэл медалийг Увс аймгийн “Хархираа” баг  /5 цаг 44 минут/ тус тус эзэлжээ.

“Сутайн бор”-I багийн бүрэлдэхүүнд:

-        багийн ахлагч Д.Ганчулуун /II зэрэгтэй/

-         Т.Раднаабазар /III зэрэгтэй/

-        Тамирчин Ц.Даваа, Д.Эрдэнэчимэг, П.Дашдулам, Л.Шинэбаяр нар

“Сутайн бор”- II багийн бүрэлдэхүүнд:

-        багийн ахлагч О.Сайханжаргал /II зэрэгтэй/

-        Н.Хэрлэн  /III зэрэгтэй/

-        Тамирчин О.Олонбаяр, Г.Баярцэцэг, Б.Пүрэвжав, Д.Лхамхүү нар

Увс аймгийн “Хархираа” багийн бүрэлдэхүүнд:

-        багийн ахлагч Д.Баттулга /спортын мастер/

-        Ц.Оюумаа  /II зэрэгтэй/

-        Тамирчин Б.Цэцэгдэлгэр, Б.Намхайнямбуу, Х.Алтантуул, Г.Сэржим нар  тус тус оролцжээ.

Харин ахмад насны багийн ангилалд алтан медалийг уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” I баг /5 цаг 43 минут/, мөнгөн медалийг “Хайрхан аялагч” клуб – I баг /6 цаг 51 минут/, хүрэл медалийг “Сутайн бор”  II баг /7 цаг 13 минут/ тус тус эзэлжээ.

  • Ахмад насны ангилалд оролцсон “Сутайн бор” I  багийн бүрэлдэхүүнд: багийн ахлагч Х.Нямдоо /СМ/, Г.Чимэд-Очир /СМ/, А.Батсүх /СМ/, Л.Алтанцэцэг /СМ/, Х.Оюунгэрэл /I зэрэгтэй/
  •  “Сутайн бор” II багийн бүрэлдэхүүнд: багийн ахлагч О.Баатар /I зэрэгтэй/, Г.Мөнхгэрэл /I зэрэгтэй/, Д.Батбаяр /III зэрэгтэй/, Д.Балдорж  /III зэрэгтэй/, Д.Болормаа нар тус тус оролцжээ.Ёу

Багийн дүнгээр алтан медалийг “Сутайн бор” I баг /10.00 цаг/, мөнгөн медалийг  “Сутайн бор” II баг /12 цаг 16 минут /, хүрэл медалийг Хайрхан аялагч клуб /13 цаг 32 минут/ тус тус эзэллээ.

phoca_thumb_l_day 6 2014-06-13 sutai govi altai tonkhil sum by ob 107 phoca_thumb_l_day 6 2014-06-13 sutai govi altai tonkhil sum by ob 83 phoca_thumb_l_day 6 2014-06-13 sutai govi altai tonkhil sum by ob 80

Тэмцээний тусгай шагналыг нийт 10 хувь тамирчдид болон багт  олгосон байна. Үүнд: Г.Хүрэлбаатар “Сутайн бор” клуб, Э.Энхзул “Ажнай” баг, Т.Ичинноров- Хөдөлмөр нийгэмлэг, Говь-Алтай аймгийн Онцгой Байдлын Хэлтэс, Налайх хотын “Аврагч” баг, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгуудын баг, Эрдэнэтийн баг, ”Ажнай” багууд тус тус хүртжээ.

phoca_thumb_l_day 6 2014-06-13 sutai govi altai tonkhil sum by ob 59

Өндөр уулын авиралтын Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний нэгдсэн дүнг дараах  хүснэгтээр харуулав.  Мөн тэмцээнд багуудын  эзлэсэн байр, үзүүлэлтийг  доорх хүснэгтээс харж болно.

Залуучууд, 18-40 нас, байр эзэлсэн дараалалаар:
 

                     Багийн нэр Хугацаа /цаг, минут /
1. Сутайн бор I баг 4.57
2. Сутайн бор II баг 5.03
3. Увс,Хархираа баг 5.44
4. Эрдэнэт I баг 6.16
5. Ховд 6.24
6. Говь-Алтай аймгийн ОБХэлтэс 6.34
7. Завхан 6.35
8. Хайрхан I баг 6.41
9. Хайрхан II баг 7.27
10. Налайхын Аврагч баг 9.10
11. UB хайкинг 11.00
12. Баян-Өлгий 11.12
13. Эрдэнэт II баг 11.30
14. Цасны барс 12.46
15. МХЗСАХолбоо -
16. Ажнай баг -

 

Ахмад буюу  40-өөс дээш нас, байр эзэлсэн дараалалаар:
 

              Багийн нэр Хугацаа
/цаг, минут /
1. Сутайн бор I баг 5.43
2. Хайрхан баг 6.51
3. Сутайн бор II баг 7.13
4. Ховд 7.32
5. Эрдэнэт I баг 8.14
6. МХЗСАХолбоо, Баян-Өлгий аймгийн  хамтарсан баг 8.38
7. Эрдэнэт II баг 9.32
8. Эрүүл Монгол,Отгонтэнгэр баг 9.52

 

Багийн дүнгээр эхний гурван байр эзэлсэн багууд:
 

Эзлэсэн байр                Багийн нэр Хугацаа /цаг,минут/
1. Сутайн бор I баг 10.00
2. Сутайн бор II баг 12.16
3. Хайрхан баг 13.32

 

Ийнхүү “Монголын уулчдын цугларалт авиралт-2014” өндөр уулын авиралтын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Ирэх 2015 онд МУҮХ үүсэн байгуулагдсаны 60 жил, Монголын баг тамирчид Отгонтэнгэр хайрханы оргилд гарсны 60 жилийн түүхт ой тохиох юм. Эдгээр түүхт ойг билэгшээж 2015 оны өндөр уулын авиралтын УАШ  хоёрдугаар тэмцээнийг Төрийн тахилгат, мөнх цаст Отгонтэнгэр хайрханд зохион явуулахаар МУҮХ-оос шийдвэрлэж, тэмцээний шилжин явах тугийг Говь-Алтайн уулчид Завхан аймгийн уулчидад хүлээлгэн өгсөнөөр тэмцээний хаалтын ажиллагаа өндөрлөсөн юм.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид, багш дасгалжуулагч, ахмад уулчид, хамтран ажилласан бүх хүмүүст эрүүл, саруул байж ирэх жил Отгонтэнгэр хайрханыхаа бэлд уулзалдахын ерөөлийг өргөн дэвшүүлье!

/Уншигч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolia-alpinism.mn/ сайтаас авна уу/

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.