Дэлхийн миссийн санал асуулга дуусахад хоёр хоног үлдэв
Дэлхийн энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл болсон, 65 дахь жилдээ зохиогдож буй “Miss World 2015” тэмцээний албан ёсны санал асуулга дуусахад ердөө хоёр хоног үлдсэн байна. “Miss World 2015” тэмцээний хүрээнд олон санал асуулга явуулж буй ч шалгаруулалтад нөлөөлөх албан ёсны ганц л шалгууртай байдаг. Энэ нь “Miss World” аппликейшнийг утсандаа татаж саналаа өгөх юм.

Тэмцээнийг “MNC” телевиз шууд дамжуулан үзүүлэх бөгөөд энэ бямба гарагт дэлхийн гоо бүсгүй тодрох юм. Мөн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах таван гол тэмцээний нэг болох “Miss Intercon­tinental 2015” буюу "Тив дэлхийн мисс 2015” тэмцээнд мисс Д.Долгион оролцож байгаа юм. Энэхүү тэмцээн нь 44 дэх жилдээ болж байгаа бөгөөд Д.Долгионы хувьд Японд болсон "Тив дэлхийн мисс 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан юм.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.