
Монголын эдийн засгийн форум” ТББ-аас зохион байгуулж буй “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” форум өнөөдөр 19.00 цагт Их тэнгэрт эхлэх юм. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг бүх салбарт татах зорилгоор энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Дээд хэмжээний уулзалтад Австрали, БНХАУ, ХБНГУ, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ зэрэг 80 гаруй орны хөрөнгө оруулагчид оролцохоор бүртгүүлжээ. Дотоодын хөрөнгө оруулагчдаас “Цагаан суварга”, “Занаду Майнс”, “Номадс”, “Гацуурт” зэрэг компаниуд оролцож байгаа аж. Гурван өдөр үргэлжлэх энэхүү уулзалтыг нээж МУ-ын ерөнхий сайд үг хэлэх бол ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргаашийн уулзалтанд оролцох юм байна.
Б.Сансартуяа
Б.Сансартуяа
Оллоо.мн