УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхлэх ёстой. Гэвч 10.50 цагийн байдлаар эхлээгүй байна. Шалтгаан нь хуралдааны ирц бүрдээгүйтэй холбоотой.
МАН-ынхан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд ийнхүү хэлсэндээ хүрч хуралдаандаа ирсэнгүй.
МАН-ын 26 гишүүн ирээгүй байлаа ч чуулганы хуралдаан эхлэх боломжтой. Гэвч Шударга ёс эвлийн бүлгээс ихэнх нь тодорхойгүй шалтгааны улмаас хуралдаандаа бас л ирээгүй байна.
Харин АН-ын гишүүд хэзээ ирц бүрдэж, хуралдаан эхлэх вэ гэдгийг хүлээн хуралдааны танхимд нааш цааш холхисоор байна.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn