Камерын  бичлэг шүүж, урт гартнаар хохирлыг нь төлүүлье
Бүтээж байгаа нэгнийхээ ажлыг нурааж байдаг хэсэг хүмүүс байна. Тухайлбал, хогийн сав хийгээд гудманд байршуулахаар тодорхой бүлэг хүмүүс төмөрт тушаачихна. Тэгвэл сүүлийн үед ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тарьж байгаа суулгацыг хулгайлах явдал газар аваад байгаа юм байна. Өмнө нь нийслэлд ногоон байгууламж ховор байлаа. Өнгөрсөн жилээс эхлэн ногоон байгууламж байгуулахаар бүлэг хүмүүс үүрээс үдэш хүртэл ажиллаж байгаа юм.
 
Гэтэл нийслэлийн төсөв болон тэр хүмүүсийн хөдөлмөр шингэсэн ажлыг сүйтгэж байгаад харамсмаар. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар одоогоор 4-5 мянган суулгац алджээ. Урт гартнууд ихэвчлэн 22-ын товчоо, Саппорогоос Таван шар хүртэлх гол зам болон Энхтайвны өргөн чөлөөнөөс Офицеруудын ордон хүртэлх гол замын суулгацыг хулгайлан авч байгаа гэнэ. Мөн I хорооллын араар тарьсан гоёлын модны суулгацуудыг ч мэр сэр авч байгаа тухай хэллээ. Тиймээс энэ үйлдлийг зогсоохгүй бол 5.8 тэрбум төгрөгийн тодорхой хувь нь үр дүнгүй ажилд зарцуулагдах болно.
 
Нэг үеэ бодвол гудамж, талбайд гэрэлтүүлэг, камерыг олноор нь байршууллаа. Тэгвэл камерын бичлэг шүүн, хулгайчийг илрүүлбэл ямар вэ. Нэгийг нь бариад авчихвал “Хэсэг бүлэг” хүмүүсийг илрүүлэх боломжтой болов уу. Ингэж байж л хүмүүсийн хөдөлмөр, татвар төлөгчдийн мөнгийг хамгаалах юм.
Нийслэл таймс
Г.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэрс 2014-09-23 02:06:50
    5.8 тэрбум чинь ганц цэцэг биш байхаа, нийт хот тохижилтонд зарцуулсан мөнгө боловуу
  • ARD 2014-06-19 09:58:26
    2-hon sariin nastai tsetseg tarihiin tuld 5.8 mlrd urgui zarahaa boliooch eeee....
    • tsetseg tarihiig demjigch 2014-06-20 01:28:55
      Humuust 2 sariin tursh bayar baysal ugch, eruul mendiin mash ih ach tustai gej bodoj bn. Zarsan mungunoosoo iluu ach holbogdoltoi. Bas ter mungu chin salhind hiisch bgaa bish ajil hiisen humuusiin ger buld orlogo, orson orlogo n ergeed hudaldan avalt, hun
      • Urgeljlel 2014-06-20 01:51:48
        hunii heregtseenii buhii l zartsuulaltaar ergeed bizness erhelj bui busad humuust orlogo oruulah zergeer zuv ergeltend orj baina. ZUNIIG CHIMEH AJILD N AMJILT HUSIE
  • sanal 2014-06-19 08:13:11
    teg. kamerjuulj xulgaichiig olond zarlax xeregtei
  • Далдыг харагч 2014-06-19 06:47:28
    Замыг нь зааж өгий. Өөрсдөө хулгай хийгээд дахиад л нийлүүлчихгүй юү дээ. Ийм л юм харагдаад байна ш дээ. Түүнээс биш хаачив л гэж дээ. Ижил төрлийн ажил гүйцэтгэж байгаа хүмүүсээ шалгаач дээ. Худлаа камер шүүе гэж бичиж байхынхаа оронд ажил болгооч. Бүгд
  • araichdee 2014-06-19 06:18:16
    boliochee uursduu hudaldaad avaldaa yah gj ingej bdag yum be niislel maani zund l unguu zasdag bzdee.tsagdaa nar ajlaa hii