“Морьтны гайхамшиг” түүхэн зургууд дэлгэгдлээ

Манай улсын циркийн түүхэнд 1974 оноос “Морьтны гайхамшиг” буюу морьтой үзүүлбэр бий болжээ. Өөрөөр хэлбэл 1974 онд 10 гаруй хүүхэдтэй циркийн сургууль гэж байхад Монгол улсын гавьяат жүжигчин циркчин Долгорын Норовцэрэн монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй учраас циркийн урлагт морьтой үзүүлбэр байх ёстой гэж үзээд “Морьтны гайхамшиг” хэмээх үзүүлбэрийг анх санаачилжээ. Түүнээс хойш монголынхоо төдийгүй дэлхийн улс орнуудын циркийн манежинд энэ үзүүлбэрээр морьтон монголыг танилцуулах болжээ. Тиймээс энэ үзүүлбэрийн үүсэл, хөгжлийн түүхэн замналыг монголын ард түмэнд таниулах зорилгоор  МУГЖ циркчин Норовцэрэнгийн шавь нар болон тухайн үед циркийн алтан манежнаа энэ үзүүлбэрийг тоглож байсан Мөнхтогоо, Болдбаатар, Оюунбат, Батсайхан, Зоригоо зэрэг уран бүтээлчид “Морьтны гайхамшиг” фото зургийн үзэсгэлэн гаргасан байна.

Морьтны гайхамшиг хэмээх үзүүлбэрийг өнөөдөр ч циркийн жүжигчид тоглож байгаа юм. Зөвхөн эх орондоо ч биш Чежү, Африк зэрэг дэлхийн улс хотуудад тоглож байгаа юм. Үүнээс гадна морьтой үзүүлбэр улам хөгжиж, морин дээрх нум сум гэсэн үзүүлбэр ч бий болжээ. Цаашид ч энэ үзүүлбэрийг хөгжүүлж, циркийн залуу жүжигчдэд өвлүүлэх нь манай улсын бахархал болсон морийг болон морьтон монголчуудын авьяас чадварыг дэлхийд таниулах ач холбогдолтой. “Морьтны гайхамшиг” фото заргийн үзэсгэлэн Монголын театрын музейд энэ сарын 20-ныг хүртэл тавигдана.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.