Жижиг бизнес эрхлэгчдийг зайлуулах арга нэмэгдэж байна
Жижиг бизнес эрхлэгчдийг НӨАТ-ын урамшуулал нэрээр амыг нь барих гэж байгаа бололтой. Учир нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхлэнэ.
 
Өөрөөр хэлбэл хувь хүн НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг авах эрхзүйн орчин бүрдэнэ гэж байгаа. Тэгвэл энэ нь үнэн хэрэгтээ иргэдэд буцааж авах гэдэг нь аятайхан, таатай сонсогдож байгаа ч нөгөө талаар аж ахуйн нэгжүүдийг орлогоор нь боомилж, эцэст нь дампуурал руу түлхэх арга болж байна.
 
Судлаачдын үзэж буйгаар Монгол Улсад 612 мянган бизнес эрхлэгч байдаг. Тэдгээрээс 20078 нь НӨАТ төлдөг. Үлдсэн хэсэг нь oгт төлдөггүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар жилд 10 сая төгрөгөөс дээш борлуулалт хийсэн хувь хүн, аж ахуйн нэгж НӨАТ-аа төлөх ёстой.
 
Үүнээс харахад нийт бизнес эрхлэгчдийн 96.6 хувь нь өдөрт 27 мянган төгрөгийн борлуулалт хийх чадваргүй гэх тооцоо гарч байна. Түүнчлэн НӨАТ-аас улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг гэж ярьдаг. Ингэхдээ бүхэл бүтэн нягтлан бодохын борлуулалт дээр нь хориг тавьж байж, улсынхаа төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг ажээ. Уг нь бага хувийг бүрдүүлэх тусмаа сайн гэнэ. Энэ бол шинэ хуулийн дагуу судалгаа хийсэн байдал.
 
Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар 20 мянга гаруй аж ахуйн нэгж татвар төлдөг тухай мэдээлдэг. Харин шинэ хуулиар 600 мянга гаруй аж ахуйн нэгж татвар төлөхөөр болж байгаа аж. Үндсэндээ төсвийн орлогоо л бүрдүүлэх арга хэмжээ аваад байгаа нь энэ. Уг нь НӨАТ-ыг нэг хувьтай болгочихвол аж ахуйн нэгжүүд хүссэн хүсээгүй төсвийн 30 байтугай хувийг бүрдүүлэх боломжтой ажээ.
 
Түүнчлэн шинэ хуулийг хэрэгжүүлэхдээ ирэх сарын 1-нээс баримт цуглуулан НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг авахаас гадна сугалаанд оролцох боломж бүрдүүлэхээр заасан. Сугалааны хонжворыг cap бүр тараах бөгөөд үүнд зарцуулах хөрөнгийг улсын төсөвт суулгасан гэнэ. Улсын төсвөөс cap бүр хоёр тэрбум төгрөг гаргаж, хонжворт хамгийн багадаа 30 мянган төгрөг, дээд тал нь 100 сая төгрөг хожих боломжтой гээд иргэдийг уриалан дуудаж эхэлсэн.
 
Нэгэнт хууль хэрэгжээд эхэлчихээр иргэдийн хувьд НӨАТ-ын хоёр хувиа буцаан авахын тулд үйлчлүүлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдээсээ баримтаа нэхэх нь тодорхой. Хэрвээ тухайн байгууллага НӨАТ төлөгч биш бол цөөн, цөөнөөр үйлчүүлэгчээ алдана гэсэн үг. Мөн жижиг худалдаа эрхлэгчид дампуурна.
 
Бизнес эрхлэгчид хоорондоо үнээрээ өрсөлддөг. Энэ нь бидний амьдрал дээр бэлхнээ харагддаг. Зэргэлдээ дэлгүүрүүдийн барааны үнэ хаана хямд байна вэ гэдгээс шалтгаалж иргэд үйлчлүүлдэг. Тиймээс бараа, бүтээгдэхүүнийг үнэтэй зарж байгаа бизнес эрхлэгч үнийг буулгах эсвэл дампуурч үүдээ барих сонголтыг хийдэг. Энэ нь бизнесийн цэвэр өрсөлдөөн.
 
Харин шинэ хуулийн дагуу үйлчилгээ үзүүлнэ гэвэл өнөөх жижиг аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчид, ялангуяа найман нэрийн дэлгүүр ажиллуулж буй хүмүүст энэ нь тун хүндээр тусах юм. Ингэхээр хуулиар бизнес эрхлэгчдийн замыг хааж, шахан гаргаж байна гэсэн үг.
 
Түүнчлэн эдийн засагчид “1000 төгрөгийн үнэтэй талхийг НӨАТ төлөгч бизнесмэн 1100 төгрөгөөр иргэдэд худалддаг. Энэ нь НӨАТ төлөгчид тухайн бүтээгдэхүүний үндсэн үнэ дээр 100 төгрөг нэмж, татварынхаа хувийг олж авч буй хэрэг. Харин иргэдийн хувьд яг адил хэрнээ өөр, өөр үнэтэй аяганы аль хямдыг авахыг зорино.
 
Хэрвээ НӨАТ-аас урамшуулал авдаг болвол 100 төгрөг нэмж зардаг газрыг сонгож, төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авч, мөнгө хожих сугалаанд оролцохыг илүүд үзнэ. Энэ нь жижиг бизнес эрхлэгчдийг орлогогүй болгох аж. Орлогогүй болсон тухайн жижиг дэлгүүр цайны газрууд одоогийн байгаа үнээ хямдруулж, эрүүл бусаар өрсөлдөхөөс өөр зам үлдэхгүй нь хэмээн эсэргүүцэж байгаа юм.
 
Иргэд энэ талаар буюу НӨАТ-ын буцаан авалт урамшуулал, сугалаанд оролцох гэдгийг бол дэмжиж байгаа. Гэхдээ үйлчилгээ үзүүлэгч бизнесмэн болон аж ахуйн нэгжүүдийн хувьд иргэдэд баримт өгөхийн тулд кассын машинтай байх шаардлагатай. Хэрвээ байхгүй бол www.e-barimt.mn цахим хуудсанд нэвтэрч татвар төлөгчийн дугаараа бүртгүүлэн цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх хэрэгтэй хэмээн зааж байгаа.
 
Энэ нь одоогийн нөхцөлд хэрэгжүүлэхэд  муйхар гэмээр санаачилга. Учир нь худалдаа эрхлэгч, лангуу түрээслэгчдийн хувьд өдгөө интернэт орчинд үйлчилгээ үзүүлэх байтугай банкуудын карт уншигчаар үйлчлэх нь ч ховор байдаг. Тийм байтал хууль хэрэгжүүлэхээр зэхэж буй бэлтгэл ажил нь нөхцөл боломжоосоо давсан байгаа нь ердөө л төсөв бүрдүүлэхийн тулд аж ахуйн нэгж болоод жижиг бизнес эрхлэгчдийг хуулиараа амыг нь барихаар зүтгэж буйн илэрхийлэл гэлтэй.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nara 2016-01-13 06:52:28
    tatwarin darga ni Ganbat ch biluu Ganbold ch biluu neg neher tatwarin mengenees 17-terbumig idsen bisdee,ter asuudal uy bolj duussan be ard tumend yamar ch mede...
    103.57.94.215
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2015-12-19 11:59:56
    tom hogjiltei ornuud alban tatvar mash bagatai baidag ter tusamaa huviin vildver baiguullagiig mash sain demjij heregtseet baraa vildverlehed n tusalj demjdeg.....
    60.194.113.32
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-19 01:23:56
    Татвар, татвар гээд л иргэн хүн тус бүрээс аваад л, хувь хүмүүс бид бүгд татвараа төлдөг ингэлээ гээд Монгол улс хөгжиж байгаа нь хаана байгаа юм. Арай дэндүү ...
    202.72.245.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-17 06:53:48
    НӨАТ-г огт байхгүй болго, эсвэл тэр 1 хувиар нь явах нь зүйтэй. Энэ татвар илтэд дээрмийн шинжтэй, ямар ч үндэслэлгүй.
    202.21.106.152
    Мэдэгдсэн Хариулах
  • setgegdel yuch bagtahgyi yumaar yadag bn 2015-12-17 05:59:09
    jijig biznez erhlegch nar dampuurah yum bna. Deer n tatbaraa nuusan bol il tod garga geed baidag ni mon l ard tymniig tataasaar daramtlah eh yysver bolj hymyys ...
    202.180.216.234
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-12-17 05:43:00
    Хуулийн зорилго бол зөв гэж үзье. Харин хэрэгжүүлэхэд бэлэн байна уу гэдэг дээр асуудал байна даа
    203.91.112.150
    Мэдэгдсэн Хариулах
  • бы 2015-12-17 01:54:18
    Орлогоо нууж татвар төлдөггүй хүмүүсд л хохиролтойн бишүү
    103.9.90.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-17 01:26:16
    энэ хууль бол жижиг бизнес эрхлэгчдийг алгуурхан боймлох хууль байгаа юм. төр түмэн нүдтэй гэдэг. гэтэл НӨАТ-н тухай хууль дээр таг сохор байлаа.
    183.81.171.98
    Мэдэгдсэн Хариулах