Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болд “Хаш эрдэнийн одон”-гоор энгэрээ мялаав
Монгол улсын эдийн засгийн тогтолцооны тулгуур багана болсон банк, санхүүгийн салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн холбооны үндсэн зорилт, зорилгыг хэрэгжүүлэхэд дорвитой амжилт гарган, манлайлан оролцсон ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Магваны Болдоод Монголын Банкны Холбооны дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г тус холбооны 15 жилийн ойд тохиож буй 10-р чуулганы хүндэтгэлийн хүлээн авалт дээр ёслол төгөлдөр хүртээлээ.

Магваны Болдоо нь Монгол улсын болон Дэлхийн банк, ОУВС зэрэг гадаад улс орнуудын банк санхүү, ОУ-ын байгууллагуудын удирдах болон зөвлөх шатанд 25 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг удирдах ажилтан бөгөөд түүний банк санхүүгийн салбарт оруулсан хувь нэмэр, гаргасан санал санаачлага, манлайлан зохион байгуулсан томоохон ажлуудын заримаас дурдвал,

Тэрээр 1996-аас 2000 онуудад Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцсон бөгөөд тухайлбал, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн бодлогыг шинэчилж, ханшийн уян бодлогыг нэвтрүүлсэн. Түүнчлэн, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн МикроСтарт төслийн Зөвлөх хорооны гишүүний хувьд тэрээр 1998-1999 онуудад анхны бичил санхүүгийн байгууллагын үндэс суурийг тавихад үлэмж хэмжээний хувь нэмэр оруулснаас гадна санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчинг олон улсын BASEL-ийн стандартад нийцүүлэх ажилд гар бие оролцож, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, банкны зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлт, хяналт шалгалт, банк болон банк бус санхүүгийн байгууллагын аудит, валютын нөөц, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт зэрэг Төв банк болон арилжааны банкуудын үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн актуудыг боловсронгуй болгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм.



Түүний Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хэрэгжүүлсэн олон арван шинэ санал санаачлагуудын нэг Монгол улсын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр билээ. Тэрээр уг хөтөлбөрийн үзэл баримтлал, үндсэн зарчмуудыг тодорхойлон хэрэгжүүлэхэд түүчээлэн оролцож, ёс зүйтэй, ил тод, байгальд ээлтэй, зөв санхүүжилтийн тогтолцоог бий болгоход манлайлан ажиллаж байна.

М.Болдоогийн ажлын үр дүн, оруулсан гавъяа зүтгэлийг үнэлж, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон” зэрэг шагналаар тус тус шагнасан бөгөөд банкны салбарын шилдэг, тэргүүний удирдах ажилтны нэг учир ийнхүү Монголын Банкны Холбооны Дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г хүртээжээ.





М.Болдоо захиралдаа ХасБанкны нийт хамт олон, удирдлагын баг, хувь нийлүүлэгчид болон харилцагчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, эрч хүч, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе!





Монгол Улсын эдийн засгийн тогтолцооны тулгуур багана болсон банк, санхүүгийн салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн холбооны үндсэн зорилт, зорилгыг хэрэгжүүлэхэд дорвитой амжилт гарган, манлайлан оролцсон ХасБанк болон “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Магваны Болдод Монголын Банкны холбооны дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г тус холбооны 15 жилийн ой тохиож буй 10-р чуулганы хүндэтгэлийн хүлээн авалт дээр ёслол төгөлдөр хүртээлээ.

Магваны Болд нь Монгол Улсын болон Дэлхийн банк, ОУВС зэрэг гадаад улс, орнуудын банк, санхүү, ОУ-ын байгууллагуудын удирдах болон зөвлөх шатанд 25 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг удирдах ажилтан бөгөөд түүний банк, санхүүгийн салбарт оруулсан хувь нэмэр, гаргасан санал санаачлага, манлайлан зохион байгуулсан томоохон ажлуудын заримаас дурдвал,

Тэрээр 1996-аас 2000 онуудад Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа банк, санхүүгийн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцсон бөгөөд тухайлбал, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн бодлогыг шинэчилж, ханшийн уян бодлогыг нэвтрүүлсэн. Түүнчлэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн МикроСтарт төслийн Зөвлөх хорооны гишүүний хувьд тэрбээр 1998-1999 онуудад анхны бичил санхүүгийн байгууллагын үндэс суурийг тавихад үлэмж хэмжээний хувь нэмэр оруулснаас гадна санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчинг олон улсын BASEL-ийн стандартад нийцүүлэх ажилд гар бие оролцож, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, банкны зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлт, хяналт шалгалт, банк болон банк бус санхүүгийн байгууллагын аудит, валютын нөөц, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт зэрэг Төв банк болон арилжааны банкуудын үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн актуудыг боловсронгуй болгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм. - See more at: http://www.wikimon.mn/content/65739.shtml#sthash.ebLtyPsN.dpuf
Бусдад түгээх
  • gplus