Эмч нар К.Роналдуг АНУ-тай хийх тоглолтонд оролцохгүй байхыг зөвлөжээ
Португалийн шигшээ багийн ахлагч К.Роналдуг эмч нар ДАШТ-ний хэсгийн шатны хоёр дахь тоглолт болох АНУ-ын эсрэг хийх тоглолтонд талбайд гарахгүй байхыг зөвлөжээ. Түүний хувьд ДАШТ-ний өмнө бэртэлтэй байсан бөгөөд нөхөрсөг тоглолтуудыг өнжиж, багийхнаасаа тусдаа бэлтгэл хийж байсан билээ. Энэхүү тэмцээн эхлэхээс ердөө долоохон хоногийн өмнө багийхантайгаа нэгдсэн бэлтгэлд гарсан түүний хувьд ДАШТ-ний нээлтийн тоглолтондоо Германчуудад 4:0-ийн харьцаатай ялагдсан. Энэ тоглолтонд Португалаас Ф.Коэнтрау, У.Алмейда, Руй Патрисио нар гэмтэл авсан. Улмаар Португалийн шилдэг хамгаалагч Ф.Коэнтраугийн хувьд энэ ДАШТ-ний тоглолтонд дахиж оролцож чадахааргүй болсон билээ.

Тэгвэл багийн ахлагч К.Роналдуг өвдөгний бэртлээ удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хэмээн эмч нар мэдэгджээ. Түүний хувьд энэхүү бэртлээ бүрэн эмчлүүлэхгүй бол түүний спортын замналд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг ч дуулгажээ. Ингээд түүнийг ням гарагт АНУ-ын эсрэг хийх хэсгийн хоёр пахь тоглолтонд оролцохгүй байхыг зөвлөсөн байна. Харин К.Роналду энэхүү шийдвэрийг ганцаараа шийдэх боломжгүй хэмээх хариу өгчээ.

Хэсгийн энэхүү тоглолт Португалчуудын хувьд маш чухал. Учир нь тэд энэ тоглолтонд хожигдох эрхгүй юм. Энэ чухал тоглолтонд багийн гол лидер К.Роналду оролцохгүй байна гэдэг Португалчуудын хувьд маш хэцүү байгаа нь ойлгомжтой. Түүнчлэн төвийн шилдэг хамгаалагчдын нэг Пэпэ улаан хуудасны улмаас оролцохгүй.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2014-06-19 07:39:28
    pepe bol zailaa uhaan muut....
    202.131.226.221
    Мэдэгдсэн Хариулах