Нийслэлийн ЗДТГ-т нэвтрүүлэхгүй хэмээн цагдаа нар иргэдэд хүч хэрэглэжээ
Өөрийн хашаандаа 26 ширхэг монгол гэр барьж, 0-76 насны 132 иргэнийг амьдруулан, гэдэс цатгалан, мөр бүтэн байлгахын төлөө хөдөлмөрлөж, тэмцэж яваа “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа өчигдөр олон нийтэд хандсан юм. Учир нь түүний үйл ажиллагаа өдгөө зогсоход хүрсэн байна. Тодруулбал  “Зөв амьдрах ухаан ТББ-д 2013 онд НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар санал тавьж, орон гэргүй 60 иргэнийг хариуцуулан, нэг хүний өдрийн 9000 төгрөг буюу жилийн 162 сая төгрөг өгч байхаар гэрээ байгуулжээ.

Харин энэ оны гуравдугаар сараас “Төсвийн мөнгө дууссан. Наад хүмүүсээ тэжээж чадахгүй бол гудамжинд нь гарга” гэх үгийг НЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай хэлж, албан газартаа хүлээн авахаас татгалзан, хамгаалалтын ажилтнуудаар хөөлгөдөг болсон байна.  Иймээс уг асуудлыг олон нийтэд дэлгэж, төрийн албан хаагчидтай уулзах хүсэлтээ хүргүүлсэн юм. 

Ингээд өчигдөр хэвлэлийн хурлын дараа тус төвд амьдардаг иргэд, хүүхдүүдийн төлөөлөл Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тулгамдаад буй асуудлаа уламжлахаар очих үеэр үл ойлголцол гарсныг иргэд бичлэг хийж цахим сүлжээнд байршуулжээ. 

Энэ талаар “Босоо хөх монгол” бүлгэмийн цахим хуудаст "Зөв амьдрах ухаан ТББ-ийн иргэд өнөөдөр халамжаа хүсэж НЗДТГ-т очиход бороохой барьсан цагдаа хүчний байгууллагынхан угтлаа. Харин хэрүүл маргаан хэсэг үргэлжилсний эцэст Тамгын газрын дарга Гэрэлчулуун гарч ирж иргэдтэй уулзаж зөвшилцөлд хүрлээ” хэмээн бичсэн байна.

Дашрамд дуулгахад тус төвд амьдардаг 132 иргэний 60 нь хүүхэд, тэдний 40 нь цэцэрлэгийн насныхан аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zovhin 2015-12-17 08:02:30
    durakuud mongoor toglood baihiin orond ene humuustee ogch bolnodoo shine jilii beleg huuhduuded ogno mash ih mongo iddeg yum bnlee shuu 300.000 beleg ogno ch ge...
    202.9.40.81
    Мэдэгдсэн Хариулах
  • ТОҮ 2015-12-17 07:16:55
    ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАЙРЫГ ЦАГДАА ХАМГААЛДАГ БОЛОО ЮУ
    202.179.28.196
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2015-12-16 14:25:49
    teheer odoo tor zasag cini byr cagdaagaar manuulsan byleg dargancart sain yilczildeg oor ardad halgaatai um bainadaa
    178.43.207.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Hi 2015-12-16 10:28:58
    Arai arai
    202.21.106.166
    Мэдэгдсэн Хариулах
  • ЖАРГАЛ 2015-12-16 09:32:21
    ЭНЭ ЦАГДАА НАР ХААШАА ЮМ НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-Т БЭЛЭН СУУЖ БАЙДАГ НӨХДҮҮД ЮМ УУ,ӨНӨӨ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТ ГЭСЭН АВИЛГАЧДАА МАНААД ХООЛ ОЛЖ ИДДЭГ БОЛОО ЮУ?
    202.179.26.0
    Мэдэгдсэн Хариулах
  • Baldan 2015-12-16 08:42:34
    Цэцэрлэг, бага болон дунд сургууль, ТМС, Коллеж, Их дээд сургууль, Эмнэлэг гээд бүх шатанд хахуулийг цэцглүүлэн хөгжүүлсэн нам бол АН болон түүнийг сонгогчид
    103.10.23.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-16 06:09:28
    АН-аас салж улс орон, эдийн засгаа өөд нь татаж улс шиг хөгжиж, хүн шиг амьдрахсан, энэ луйварчдын нам байгаа цагт улс орон улам уруудана шүү,
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • МАНгарууд 2015-12-16 06:00:22
    Энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс юун АН-ыг харааж бичээд байнаа, МАН-ын үед гуйлгачин болж траншейнд орсон хүмүүсийг чинь АН-ыхан гэрт оруулж тэжээж байгаа юм за
    119.40.98.29
    Мэдэгдсэн Хариулах
  • uzen yadagch 2015-12-16 04:42:06
    ene teneguud mongold gai tarij l chadna. Idej uuh herees hetersendee. songuuliin daraa ATG tom shoron beldej baigaa shu
    202.9.40.157
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-16 03:46:45
    АН үнэн мэдлэг, боловсролгүй өлсгөлөн чононууд байсан байна лээ. Шат шатандаа, гайхсан шүү бид Нөхөж баршгүй том алдаа хийсэн байна.
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-16 03:22:14
    Хогийн ногоон уутанд тэрбумаар нь мөнгө зарж болдог атал ядарсан энэ хүмүүст яагаад туслаж чадахгүйгээ тайлбарлана уу
    103.9.89.234
    Мэдэгдсэн Хариулах
  • hogin elbegee 2015-12-16 03:15:26
    HYMYYSEE ELBEGEE AHDAA BAYARLAJ AMIDARDAA
    113.36.205.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-16 02:17:27
    ямар нийгэмд амьдарч байгаагаа сайн бод, Монгол орон дайнгүй энх амгалан байгаа цөөхөн орны нэг шүү, Монгол хүн өөрсдөө хичээвэл өлсөхгүй байж болох л юмсан даа...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-16 02:11:06
    АН-ыг сонговол энэ шүү дээ, одоо хүүхдийн мөнгийг хасах гэж байна даа, олон айл талхаа авдаг мөнгө дөө, уул нь
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах