Ихэнх өрх амьжиргааны түвшний 18-аас дээш бүлэгт хамаарагддаг
Эдийн засаг хямарсантай холбоотойгоор том, багагүй бүсээ чангалах горимд шилжихийг УИХ-аас уриалж, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор “баталсан”. Өөрөөр хэлбэл УИХ-аас хүүхдийн мөнгөнд зарцуулах төсвийг бууруулж, 103 дугаар тогтоол баталсан байдаг. Энэ нь өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгоно гэсэн үг. Ингэхдээ “томчууд” Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан. Энэ нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн.
 
Мөнгөн дүнг бууруулна гэдэг нь баахан хүүхэд 18 нас хүрсэндээ бус тухайн өрхийг баян, ядуугаар нь ялгаж байж өгнө гэсэн утгатай. Ингэж л 40 хувиар бууруулах оролдлого хийж байгаа хэрэг.
 
Мэдээж халамж буюу сул орж ирж буй улсын мөнгөнд дургүй хүн гэж хаа байх вэ. Тиймээс бүгд л хүүхдийн мөнгөө хүртчих санаатай амьдран суудаг хорооныхоо Халамж үйлчилгээний ажилчдыг “боорлон”, өөрсдийгөө ямархан байдлаар хэрхэн бүртгүүлснээ шалгуулахаар дараалал үүсгэх болжээ. Ингэсний хүчинд зарим айл Монгол Улсад данстай эсэхээ мэдэж авч байгаа юм байх. Учир нь 2013 онд Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй яваагаа өнөөг хүртэл мэдээгүй байсан аж.
 
Тиймээс хүүхдийн мөнгөө авахын тулд энэхүү судалгаагаар амьжиргааны түвшний хэддүгээр бүлэгт яваагаа мэдэх зайлшгүй шаардлагатай тулгарч, зарим нь улам бүр ядуу болж, нөгөө хэсэг нь шинэ гэр бүл шиг л бүртгэлд хамрагдаж байгаа гэнэ. Өрхийн амьжиргааны түвшин нь 20 бүлэгтэй. Мэдээж 1-6 бүлгийнх бол ядуу. Үүн дотроо 1-2 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бол хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай. Хатуухан хэлбэл нэн ядуу гэсэн ангилалд орно. Харин 7-17 бүлгийнхэн дундаж давхаргынхан. 18-20 дугаар бүлэгт хамаарагдах өрх бол өнөөгийн хүүхдийн мөнгө ч авах хэрэггүй гэгдээд байгаа баячууд. Гэхдээ иргэн  болоод тухайн өрх өөрийн мэдэлгүй 18-20 дугаар бүлэгт хамаарагдчихсан яваа гэдгээ тэр бүр анзаарахгүй байгаа бололтой.
 
Жишээлбэл Баянзүрх дүүргийн 3000 орчим өрхтэй хорооны хувьд 300 орчим буюу 10 хувь нь л 1-17 дугаар бүлэгт хамаарч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл тус хорооны өрхүүд улсын халамж хүртээд байхааргүй хангалттай хөрөнгөтэй гэж хэлж болохоор. Үнэн хэрэгтээ бодит амьдралыг нь харахад дээрх тоо эсрэгээрээ байдаг аж. Учрыг тодруулбал, иргэд 2013 онд Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд оролцох үедээ ахуйн хэрэглээний цахилгаан бараа, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх гэх зэргийн судалгаанд тэр үеийн сэтгэл хөдлөлөөрөө хандсан тохиолдол их гарсантай холбоотой аж. Тиймээс иргэд өдгөө хүүхдийн мөнгөө авах сонирхол нь давамгайлж, зарим нь дээрх судалгааны дүнг өөрчлүүлэх хүсэлтээ өгч эхэлжээ.
 
Өрхүүдийн ихэнх нь өөрийгөө дундаж давхаргынх гэдэгт үл итгэж байгаа гэнэ. Өөрийн нэр дээр байр сууц, газар, унаа машин ч үгүй хэрнээ дундаж түвшний амьдралтай гэхээр итгэхгүй байхаас ч аргагүй биз. Тиймээс л хүүхдийн мөнгөний "буянаар” өөрийгөө хэн гэдгийг мэдэх боломж бүрдсэн бололтой.
 
Түүнчлэн зарим иргэний хувьд зөвхөн хүүхдийн мөнгөө авахын тулд үгээгүй ядуу болох гэж ямар ч эд хогшилгүй гэж судалгааны материал бөглөж өгч байна. Харамсалтай нь ингэж бөглөж, амьжиргааны түвшнээ доогуур тогтоолгох нь эргээд өөрт нь сөрөг нөлөөтэй гэдгийг тэр бүр ойлгохгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэгчээр хүүхдийн мөнгө авахын тулд амьжиргааны бүлгээ доош нь татах нь эргээд ямар нэгэн байдлаар орон сууцны зээл авахад сөргөөр нөлөөлнө. Учир нь зарим банк дээрх амьжиргааны түвшний судалгаанд үндэслэн зээлийн судалгааг хийх тохиолдол гардаг. Энэ нь ипотекийн зээлийн журамд амьжиргааны түвшний судалгаанд 7-15 дугаар бүлэгт багтсан иргэдэд орон сууцны зээл олгох тухай заасантай холбоотой. Үүнийг баримталж буй хэрэг. Гэхдээ үүнийг баримтлахдаа зарим банк 15 дугаар бүлгийн өрх зээлээ эргэн төлөх боломж хомс гэдгийг ч анхааралдаа авчихсан тухай иргэд хэлж байгаа юм. Тиймээс л хүүхдийн мөнгөө авахын тулд ядуу, орон сууцны зээлтэй болохын төлөө баян гэсэн бүлэгт хамаарагдах шаардлагатай болчихлоо гэх иргэн олон болж буй юм.

Ямартай ч өөрийгөө амьжиргааны түвшний судалгаанд бүртгэлтэй эсэхээ заавал шалгах шаардлагатай бололтой. Тэгэхгүй бол дээр хэлсэнчлэн 18-аас дээш бүлэгт өөрийн мэдэлгүй орчихсон яваа бол хүүхдийн мөнгөний жагсаалтаас авоматаар хасагдаж байгаа гэнэ. Юутай ч “Готов нь авна уу, Шадав авна уу” гэгчээр хэнбугай нь ч мөнгө өгөх сургаар хорооны ажилтнуудаа “боорлож” байхын оронд түрүүлж очоод өөрийнхөө бүртгэлийг харахад гэмгүй юм билээ.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-01-06 01:56:50
    Би З хүүхэдтэй. Эхнэр ажилгүй, Ганцаараа халтуур хийгээд амьдарч байна. Хэцүү байна шүү дээ.
    103.9.91.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-22 07:05:43
    2013 онтой 2015 оныг харьцуулж болох уу. Улс төр, нийгэм, эдийн засаг нь хямарчихаад байна шүү дээ. Ард түмний нэрийг барьж гарч ирчихээд ард түмнийхээ эсрэг....
    202.21.117.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2015-12-18 08:37:36
    2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын 103 дугаар тогтоолыг Үндсэн Хуулийн Цэцэд өгөх хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т зааснаар...
    103.11.195.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-17 11:52:29
    Хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг хэсэг бүлэг хүмүүс байдаг, Гэтэл хүүхдийнхээ мөнгөөр хүүхдэдээ хадгаламж нээж хуримтлуулдаг хүмүүст бас мөнгө хэрэгтэй байна даа
    103.26.193.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-17 07:05:11
    манай орлого 1000000 төг хэдий ч яг одоо 500000 төг. үүнийгээ зээлэнд хийж байгаа. эхнэр жирэмсний амралттай. өөр орлоггүй мөртлөө 18-р бүлэгт орсон байнаа........
    202.21.117.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-12-16 17:51:08
    Амжиргааны төвшин гэдэг тухай өрх орлогоороо амьдрах чадварыг хэлдэг болохоос тэр хүний ямар хөрөнгөтэй эсэх хамаагүй шүү дээ. 20000 нэг хүүхдийн сарын живх ч
    202.9.41.188
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-12-16 15:29:08
    tetgeveriin mongo nemeh heregyei bna. tsaliin dundaj 850,000 getel tetgever 180,000 bgaa ni heterhii ahmaduudiig dord uzej bna,ted hiidegee hiisen humuus.
    202.179.11.186
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-16 06:02:59
    АН-ын мангарууд амьдрал ахуйг унагаад хаясан шүү дээ, ажилгүй ямар олон хүмүүс нэмэгдсэнийг мэдэж байна уу, АН-ын буруу бодлогоор,
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • novshnuud  2015-12-16 05:35:50
    2013 ond amidral gaigui baisan ue, odoo hyamral bolood olon orh yaduursan shuu dee.
    202.21.124.29
    Мэдэгдсэн Хариулах
  • бн 2015-12-16 04:36:38
    2013 оны судалгаанаас хойш өөрчлөгдсөн айлууд их байгаа. хямрал гэдэг хадны хар мангаад өртөөгүй айл алга байна шүү дээ
    103.10.22.68
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-16 04:05:14
    2013 оны судалгаагаар айл өрхийн амжиргааны түвшин тогтоон гэдэг бол болхи бас залхуу аргаар хийгдсэн арга. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэсэнтэй адил болжээ....
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах