Улсын хэмжээнд 56.2 сая мал өвөлжиж байна
2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхийн хотонд 56.2 сая мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан, Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн мэдээтэй байна.

Энэ сарын 14-ний байдлаар нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см /нягт 0.12-0.24 см/ -т хүрчээ.

Цаашид ч зарим аймгийн сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх аймгуудад улсын нөөцөөс буцалтгүй тусламжаар өвс олгон, тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулж, хүн эмнэлэг, шуурхай албыг хэрэгцээт автомашинаар хангах “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.