PLAYTIME-2014 амьд хөгжмийн наадам 13 дахь жилдээ болно
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадам нь  Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

 PLAYTIME 2014 наадмын хүрээнд ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” болон Английн “The Wombats” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын шинэ, шилдэг 30 гаруй хамтлаг дуучид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.