“Харвони” эмийг єнєєдєр авч ирэх ёстой
Манай улсын эрvvл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг бол элэгний вирус, гепатит євчин юм. Энэхvv євчин манай улсын нийт хvн амын 15 хувийг эзэлдэг гэх судалгаа бий. Энэ ч vvднээс Эрvvл мэнд, спортын яамнаас элэгний вирустай холбоотой асуудалд анхаарлаа хандуулж эхлээд байгаа билээ. Vvний нэг нь В, С вирусын эсрэг vйлчилгээтэй, дэлхийн хамгийн сvvлийн vеийн эмvvдийг Монгол Улсын эмийн бvртгэлд оруулж, эмчилгээнд нэвтрvvлэхээр ажиллаж байна. Харин С вирусын эсрэг vйлчилгээтэй “Харвони” эмийг энэ сардаа багтааж худалдаанд гаргахаар болсон. Єєрєєр хэлбэл, тухайн vед Эрvvл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба АНУ-д хийсэн айлчлалынхаа vеэр олон нийтэд хандаж “Харвони эм нь ямар нэг эмтэй хавсрахгvй дангаар нь хэрэглэдэг учраас элэгний євчтэй хvмvvсийн талархлыг хvлээж байгаа, 98 хувийн vр дvнтэй эм.

Монгол дахь вирусийн бvх хэлбэрт тохирно гэдэг нь судалгаагаар батлагдсан. Энэ эм бол 2-3 сарын хугацаанд С вирусийг устгах боломжтой. Монгол Улс гуравхан сая хvнтэй. Vvний 400-гаад мянган хvнд элэгний А, В, С, Д вирусийн асуудал байна гэхээр нийт хvн амд ногдох євчлєлєєрєє дэлхийд нэгдvгээрт орж байгаа юм.
Бид єнгєрсєн жилvvдэд ДОХ, сvрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт євчин гээд нийгмийн шинж чанартай олон євчнvvдэд олон улсын байгууллагын туслалцааг авч байлаа. Элэгний євчлєл, зvрх судасны євчний дараа нас баралтаараа хоёрдугаарт ордог.

Гэтэл энэ эм хавдар, элэгний хатууралд хvрэхээс нь ємнє вирусийг нь устгах юм” гэсэн бєгєєд vргэлжvvлэн “Хавдартай, элэгний хатууралтай болчихвол нас баралтын тохиолдол маш єндєр. Гадаадад эмчлvvлэх, элэг солиулах мэс засалд орох нь асар єндєр єртєгтэй. Зардал чирэгдэл ихтэй байна. Хамгийн их эрсдэлтэй, тулгамдсан 7000-8000 хvний асуудал байна гэж мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд судлаад гаргасан. Дараагийн ээлжинд эмчлvvлэх шаардлагатай С вирустэй 150 мянган хvний асуудал бий. Би энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд удахгvй танилцуулна. Монголд энэ эмийг эмчилгээнд хэрэглэх бэлтгэлийг маш сайн хангах учиртай. Ажлын хэсэг байгуулж, удирдамж заавар боловсруулж байна. С вирусийг эмчлэх, эмээр хангах ажлыг улсын эмнэлгvvдээр дамжуулж, нарийн хяналтан дор хийнэ. Эмчилгээний ємнєх, дундах, дараахь вирусийг тоолох ажлыг давхар хийж байж vр дvнг хянах боломжтой. Хоёроос, гурван сарын дотор л С вирусийг устгах 98 хувийн vр дvн нь харагдах юм. Энэ хєтєлбєрийг амжилттай хэрэгжvvлбэл 2020 он гэхэд Монголд элэгний С вирусийг бvрэн устгана. Элэгний ийм єндєр євчлєлтэй, нас баралт ихтэй байсан улс оронд С вирусийг устгаж чадсан дэлхийн бараг эхний улс болохоор бид зорьж байна” хэмээн ярьж байсан удаатай. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр тус эмийг єнєєдєр оруулж ирэхээр болжээ.

Учир нь, “Харвони” эмийг оруулж ирэх бэлтгэл ажил дєнгєж саяхан дууссан байна. Эмийг хэрхэн ашиглах талаар программ хийж, эмч нарт энэ талын сургалт зохион байгуулжээ. Тус эмийг оруулж ирснээр энэ сардаа багтаж иргэдэд эм тvгээлт хийгдэх бєгєєд нэг євчтєнд нэг удаа гурван хайрцаг эм олгогдох аж. Гурван хайрцаг эм нь нэг курс эмчилгээ юм.
Энэ талаар ЭМСЯ-ны эмнэлгийн тусламжийн дарга Л.Зэндмаагаас тодруулахад “Харвони эмийг оруулж ирэх бэлтгэл ажил дуусч байна. Эмийг хэрхэн ашиглах талаар программ хийж, эмч нарт энэ талын сургалт зохион байгуулж дууслаа. “Харвони” эмийг маргааш оруулж ирэх тєлєвлєгєєтэй байна. Хил, гаалийн асуудал тєвєггvй шийдэгдвэл энэ сардаа багтаж иргэдэд эм тvгээлт явуулах болно. Нэг євчтєнд нэг удаа гурван хайрцаг эм олгоно. Гурван хайрцаг эм нь нэг курс эмчилгээ юм. Эхний ээлжинд 1600 хvний хэрэглэх эмийг захиалсан. Vvнээс болоод иргэдийн дунд 1600 хvнд л эм худалдаалагдах нь гэсэн айдас байна. Энэ нь зєвхєн хэдэн хvний хэрэгцээг хангаж байна гэдгийг харах тун юм. Тиймээс дараагийн ээлжийн тvгээлтээр нэлээд их хэмжээгээр орж ирэх боломжтой гэсэн vг. “Харвони” эмийг ханган нийлvvлж буй АНУ-ын “Гилеад Сайнсес” компаниас хэрэгцээндээ тулгуурласан нийлvvлэлтийг хийнэ гэдгээ хэлсэн. Тун удахгvй эхний ээлжийн эм тараагдаад эхэлвэл хоёр дахь ээлжийн эм он гараад л тvгээгдэж эхэлнэ.

Энэ эмийг элэгний С вирусын эсрэг хэрэглэснээр, мєн “Эрvvл элэг” хєтєлбєрийг хэрэгжvvлснээр 2020 он гэхэд манай улс элэгний вирус гепатиттай холбоотой асуудлыг шийдэж чадна гэсэн судалгаа гарсан. Цаашлаад Монгол Улс элэгний євчлєлийг шийдэж чадсан олон улсын загвар орон болох зорилтыг тавьж, хэрэгжvvлэх боломжтой гэж vзэж байгаа юм” гэлээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Medekhgui 2015-12-15 14:06:51
    2020 gehed c virusgui bish turshiltin em bolood am bariwaa
    27.123.214.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Ц жа 2015-12-15 00:48:57
    Bas l mongo ygaah onoodor bvgd elgeer vv gardag bvh l owchin ba shvv dee. Eleg hort hawdar bol mes zaslaas oor uy ch hereggvi jirin hatuural bol uuj idhee l zoh...
    103.229.120.195
    Мэдэгдсэн Хариулах