Байлдааны туг гардуулах ёслолын арга хэмжээ болов

Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд Байлдааны туг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлэгдэл билээ.Ц.Цолмон сайд Байлдааны тугийг Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Д.Энхцогт гардуулан өгсөн юм. Ц.Цолмон сайдын хамт БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар оролцсон.

Зэвсэгт хүчний 284 дүгээр анги нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах, Улсын хил тогтоох, тодотгох ажилд оролцож ирсэн түүхэн гавьяатай хамт олон төдийгүй батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн байр зүй, геодезийн хангалтыг тасралтгүй явуулж байна. Ангийн захирагч, дэд хурандаа Д.Энхцогийн хэлснээр ангийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд багагүй ажил зохион байгуулжээ. 

Г.Уянга
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-12-15 01:34:50
    БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга . Ижил үүрэгтэй 2 газар юмуу