УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хийсэн ажлаа тайлагнан мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ үеэрээ Өргөдлийн байнгын хороонд Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар маш их өргөдөл ирсэн талаар дуулгасан юм. Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тогтоохыг иргэд тэрхүү өргөдөлдөө дурьдсан байжээ. Уг залууд улсын баатар цолыг өгөх хүртэл санал гаргасан гэнэ. Иймээс О.Баасанхүү гишүүн энэ асуудлыг шийдэхийн тулд ажиллана гэдгээ хэллээ.
Мөн орон нутгийн хуулийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн өргөдөл ихээр ирэх болсон бөгөөд нутгийн хууль хяналтын байгууллагууд ах дүү хамаатан саднуудын сүлжээ болж танилынхаа талд шийдвэр гаргадаг болсон гэх гомдол баримт нотолгоотойгоо ирcэн байна.

Г.Уянга
Olloo.mn
Olloo.mn