П.Цагаан: Шилэн данс гэсэн нэрэнд ямар нэг гоёчилсон зүйл байхгүй
 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлмсэн Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Су.Батболд: Энэ хуулийн төсөл өмнө нь нэг удаа буцсан. Ингэхдээ гол нь хуулийн агуулга бус нэр томьёог өөрчлөх саналыг гишүүдийн зүгээс гаргаж байсан. Уран гоё нэр томьёо өгснөөр сайн байдаг бол сайн л байна. Иймд хуулийн төслийн нэрийг өөрчлөх асуудалд цаашид анхаарал хандуулах уу

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: Хууль буцсан нь дан ганц хуулийн төслийн нэр томьёотой холбоотой байгаагүй. Шилэн данс гэсэн нэрэнд ямар нэг гоёчилсон зүйл байхгүй. “Ил данс”, “Тунгалаг данс”, “Ил тод данс” гээд нэрний талаар олон саналууд гарч байсан. Шилэн данс гэдэг нь оноосон нэр бус “тунгалаг” гэсэн үгтэй дүйсэн үг. Хамгийн гол нь нэр гэхээсээ илүүтэй агуулга чухал.

 УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Энэ хууль гарснаараа төсөвт бүх байгууллагууд хамрагдах ёстой. Ингэснээр цахим хуудсанд өөрийнхөө төсвийн зарцуулалт, дансны гүйлгээг ил тодоор харуулж байх хэрэгтэй болж байна. Манай орны хувьд бүх сум интернэтэд хамрагдаж чадсан уу. Хэрвээ хамрагдсан бол хичнээн нь интернэтэд холбогдож цахим хуудсаа нээх боломжтой вэ. Хуулийг хэдийнээс эхэлж хэрэгжүүлнэ гэж тооцож байна. Цаашид хуулийн хэрэгжилт нэг мөр байж чадах уу

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан:  Өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанд хөндөгдсөн асуудлын нэг нь цаасаар нийтэд мэдээлэх заалт байсныг үрэлгэн байна, их хөрөнгө мөнгө зарцуулна гэснийг шүүмжилсэн. Иймд хуулийн төсөлд эдгээр байдлыг харгалзан үзэж цахим хуудастай газар цахим хуудсандаа байршуулах, цахим хуудасгүй бол байгууллагынхаа үүдэнд олон нийтэд мэдээлэх самбар байршуулах үүрэг хүлээж байгаа. Энэ хууль батлагдсанаар цахим хуудаснаас үл хамаараад хэрэгжих боломжтой.

УИХ-ын гишүүн Л.Цог: Шилэн данс гэдэг чинь монгол хэл мөн үү? Гадаад хэлний үг хэрэглэвэл торгох заалт Монгол хэлний тухай хуульд байгаа юм билээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: Нэрний талаар олон үнэтэй санал гарсан. Ил данс, ил тод гээд.  Энэ үгнүүд одоогийн хуулиудад нэршсэн, үр дүнд ч тодорхой хүрэхгүй байгаа. Шил гэдэг нь язгуурын монгол хэл. Хэл хөгжиж баяжиж явдаг. Таны бичсэн ном зохиолд акт гэдэг үг их байдаг шүү дээ.

Үүний дараа байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 61 гишүүний 55 нь буюу 90,2 хувийн саналаар дэмжлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • VFF 2014-07-26 14:08:41
    Zaaa ci bitgii zalaad bai NEELTTEI HUULI GEG ORSID GARSNIIG HUULAA BIZDE ERGUU UHER MINI
  • VFF 2014-07-26 14:08:08
    Zaaa ci bitgii zalaad bai NEELTTEI HUULI GEG ORSID GARSNIIG HUULAA BIZDE ERGUU UHER MINI