"Хөлсний алуурчид"-ын талаарх мэдээллийг шалгуулна
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо зарим нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан Монгол Улсад хөлсний алуурчид бий болсон, хууль тогтоох байгууллага шан харамж, хөлс авч хууль гаргадаг болсон, энэ нь УИХ дотор байдаг гэх ноцтой мэдээллийг анхааралдаа авч Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар хандаад байна.

  Энэхүү ноцтой гэмт хэрэг болох хөлсний аллага, хэн нэгний захиалгаар, хөлсөөр хууль гаргадаг, хөлсний алуурчны үйл ажиллагаа эрхэлдэг этгээд байгаа бол түүнийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж Байнгын хороо үзэж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2014-06-19 06:24:19
    Хамгийн эхний жишээ бол Зоригийн аллага байна. Харамсалтай нь хөлсний алуурчныг олж чадахгүй өдий хүрсэн биз дээ. Тийм байж нэг их худлаа сүржигнэх хэрэггүй дээ.