Зөвшилцөхөөс өөр сонголт үгүй
Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн хуулиас эхлэлтэй маргаан даамжирсаар УИХ дахь МАН-ын бүлэг “Ажил хаялт” зарласаар дуусгасан. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн хуулийг МАН-ынхан үнэмлэхүй олонхи буюу 45-уулаа байхдаа 2011 онд баталсан хууль билээ. Гэтэл одоо 25-уулаа болчихоор “Сонгуулийн хуулийг нэн даруй өөрчлөн шинэчлэхгүй бол Монгол Улс парламентын хямралаас гарах нь өнгөрлөө, баларлаа та минь” хэмээн хашхиралдан гүйлдээд байгаа.
 
Тэдний хувьд сонгууль болгоны өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилж өөрсдөдөө аль ашигтай хувилбарыг сонгосоор ирсэн баялаг уламжлалтай тул 2012 оных шиг шившигтэй ялагдахгүйн төлөө одоо юу ч хийхэд бэлэн байгаа. Өнгөрсөн сонгуульд далаараа тавиулсаны бурууг санал тоологч хар машинд тохож саяхан түүгээр “Сор залж” хэсэгхэн тайвширсан. Харин энэ долоо хоногт чухам юугаар “Сор залах”-ыг бурхан ч гадарлахгүй. МАН-ынхны хувьд яаж ийгээд Сонгуулийн хуулийг л өөрчлөхөөр улайран гүйлдээд байгаа болохоос бус Монгол Улсыг засаглалын хямралд хөтөлж аваачаад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хоёрдугаар зэргийн ач холбогдолтой болчихоод байгаа нь өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудаас тодорхой харагдсан.
 
Үндсэндээ Монгол Улсын засаглалын хямрал туйлын хүнд байдалд, бараг л эцсийн цэг дээрээ ирээд байгаа ч УИХ дахь МАН, АН-ын аль алинд нь улс орныг сүйрлийн ирмэг рүү түлхэж байгаа энэ байдлаа сайтар ярилцъя, зөвшилцье гэсэн эх оронч эр зориг харагдахгүй байна. Аль аль нь буулт хийх газраа буулт хийж, харилцан ойлголцоод цааш явах асуудлыг харин ч эсрэгээр нь дэвэргэж өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө үхэлдэн зүтгэсээр өнөөдөр нэг бол парламент хугацаанаасаа өмнө тарах, эсвэл Ерөнхийлөгч онц байдал зарлах хоёр л үлдээд байх шиг.
 
Учир нь өдрөөс өдөрт Монголын амьдрал хүндэрч байна. Өнөөдөр албан бус мэдээгээр Монгол хүн нэг бүрийн гадаад өр 7000 ам.долларт дөхөж яваа. 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 17 дугаарт эрэмбэлэгддэг, гурван сая хүрэхгүй хүн амтай, 60 сая толгой малтай Монгол Улсын эдийн засаг өнөөдөр өсөх биш яг зогсолтын байдалд орсон. Сүүлийн үед үндсэний томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд “Ингэж дарамтлуулж байхаар ерөөсөө татвар төлөхөө больцгооё” гэж ар араасаа эсэргүүцлийн дуу хоолой нийлүүлж эхэллээ. Энэ бүхний буруутан нь засаглалын хямралаас улбаатай санхүү, эдийн засгийн хямралыг улам дэврээж байгаа Монголын цөөхөн улстөрчид гэдэг нь хэнд ч тодорхой.
 
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Үндсэн хуулийн цэцийн 13,15 дугаар дүгнэлтээс үүдэлтэй ард түмэнд ямархуу хохирол, хор нөлөөтэй шийдвэрүүд гарсныг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр эрхэм УИХ-ын гишүүдийн энэ долоо хоногийн ажил зөвшилцөөнөөр эхлэхээс өөр аргагүй байдалд ороод байна. Учир нь банкны салбарынханд байдлыг тайлбарлаж, ард иргэдийнхээ сэтгэлийг амраахын тулд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сайтар ярилцаж нэг тийш болгож аваад дараагийнхаа гол зөвшилцөөнд орох учиртай.
 
Энэ парламентаас монголчуудын хүлээж байгаа гол ажил болох Үндсэн хууль болон Сонгуулийн, Улстөрийн намуудын тухай хуулиудад хуулийн хугацаанд өөрчлөлт оруулж амжихын тулд энэ долоо хоног тэр чигээрээ зөвшилцөөний долоо хоног байхаас өөр аргагүй. МАН-ынхан гэдийж, АН-ынхан дээрэнгүйлээд байвал юу яасан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуультайгаа ч учраа ололцохгүй байсаар хуулийн хугацаа буюу ганцхан cap дутуу байгаа тэр хугацааг давах болно. Хэрвээ ирэх сарын 15-нийг хүртэл өнгөрсөн долоо хоногийнхоороо нэг нь гэдийж, нөгөөх нь түлхээд байвал 2016 оны сонгуульд аль ч нам үнэмлэхүй олонхи болох боломжгуй болж, мөн МАНАН татах нь маргаангүй. Учир нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Согуулийн тухай хуулиар аль нэг нь үнэмлэхүй олонхи болох замыг үндсэндээ хаачихсан гэж дүгнэж болно. Үндсэндээ энэ долоо хоногт л УИХ нэлээн идэвхтэй ажиллаж, нам эвслийн бүлгүүд зөвшилцөөнд орж чадахгүй бол дараагийн долоо хоногт шинэ жилээр амьсгалсаар байгаад 2015 он “баяртай” гэх болно. Мэдээж оны эхний долоо хоногт олигтой ажил амжихгүй. Тэгсээр байтал 2016 оны нэгдүгээр сарын 15-ны нар мандах нь дамжиггүй. Харин тэр үед гэнэт ухаа орсон эрхэм гишүүд маань Н.Батбаяр гишүүний хэлдэгчлэн “Бид бүгдээрээ л монголчууд юм чинь учир зүйгээ ололцъё. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг биз дээ” гэж хэчнээ хашхиралдаад нэгэнт оройтсон" байх болно.
 
Эрхэм мэргэн УИХ-ын гишүүдийг 2015 оны отгон сарын тэхий дунд нь учир зүйгээ ололцож, улс эх орон ард түмнийхээ маргаашийг бодолцож ухаан билгээ уралдуулан эе эвийг хичээж сайтар зөвшилцөж, буруугаа тунгаан зөвөө арвижуулж энэ оноо үдээсэй гэсэндээ энүүхнийг тэрлэв.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zalhla 2015-12-14 12:07:58
    Teneg ardchilaliinhan durgui hurch bn.yu ch chadahgui bj tur udirdah gej dairna.yadaj chaddag hund ni uguuch.zaluusa gargaach zalhla.amidral hetsuudlee yadarch ...
    103.57.93.94
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2015-12-14 03:07:29
    Ýíý æèëèéí ñîíãóóëèàð ìîíãîë÷óóä ìèíü íàì÷èðõàëã¿é ØÈÍÝ õ¿í ØÈÍÝ íàì ë ãàðãàõ ãàíö ãàð
    112.72.12.13
    Мэдэгдсэн Хариулах
  • БАЯРДАЛАЙ 2015-12-14 00:52:07
    ЕР НЬ ОДОО СОНГУУЛЬ Ч ХЭРЭГГҮЙ. АРДЫН ИХ ХУРЛЫГ АХИЖ ХУРАЛДУУЛААД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛЖ, ИРГЭНИЙ ХЯНАЛТ БҮХИЙ ТӨР ЗАСАГ БАЙГУУЛАХ ЗААЛТТАЙ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ БОЛ
    124.158.77.27
    Мэдэгдсэн Хариулах