“Евро-2016” тэмцээний сугалаа явагдлаа
Ирэх онд зохион байгуулагдах Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний 24 багийн нэр тодорч дууссан билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө буурал тивийн шилдэг 24 багийн хэсгийн сугалаа явагдлаа.  

Тэд дөрөв дөрвөөрөө зургаан хэсэгт хуваагдсан бөгөөд А хэсгийг зохион байгуулагч Франц тэргүүллээ. Энэ хэсэгт Румын, Албани, Швейцарийн багууд багтжээ. Харин В хэсгийг Английн шигшээ баг тэргүүлж байгаа бол тэдэнтэй хамт Уэльс, ОХУ, Словакийн шигшээ багууд нэг хэсэгт таарчээ. С хэсгийг Герман, Украйн, Хойд Ирланд, Польшийн багууд  таарчээ. D хэсэгт Испани, Чех, Хорват, Туркийн шигшээ багууд багтсан байна. E хэсгийг Бельгийн шигшээ баг тэргүүлж байгаа бол энэ хэсэгт хүчирхэг Италийн шигшээ баг болон Швед, Ирландын шигшээ багууд багтжээ. F  хэсгийг энэ цаг үеийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр ахлуулсан Португалчууд тэргүүлж байгаа бол энэ хэсэгт Исланд, Австри, Унгарын шигшээ багууд багтжээ. 

Сугалаа явагдсаны дараа хөлбөмбөгийн мэргэжилтнүүд томоохон тэмцээнүүдэд байнга үхлийн хэсэгт багтдаг Португалийн шигшээ багийг хамгийн зөөлхөн учраануудтай таарлаа хэмээн үзэж байна. Харин Евро-2016 тэмцээний үхлийн хэсгээр D, E хэсгүүдийг нэрлэж байна. Мөн В хэсгийн Англи Уэлсийн шигшээ багуудын тоглолт ч олон хүний анхаарлыг татаж байгаа юм. Ямартай ч сугалаанаас үзэхэд буурал тивийн аваргын хэсгийн шатанд гал гарсан олон  тоглолтууд гарах нь сугалаанаас харагдаж байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.