ДАШТ-ийг  дамжуулах эрх аваагүй баарууд цаг хэтрүүлэн ажиллаж байжээ
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоох зорилгоор дүүргийн Цагдаагийн хэлтэс, Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэстэй хамтарсан ажлын хэсэг саун, диско баар, караоке, паб, ресторануудад гэнэтийн шалгалтыг үе шаттайгаар хийж байгаа аж.

Энэхүү ажлын хүрээнд уржигдар ээлжит шалгалтыг зохион байгуулсан бөгөөд 19 дүгээр хороонд байрлах “MJS” караоке, паб, 17 дугаар хороо “Эрхэст загал” ХХК-ний “Seven lounge” ресторан болон 16 дугаар хороо “Макс Ложинг” ХХК-ны “Эдж” бааранд хийсэн шалгалтаар цаг хэтрүүлэн ажиллаж байжээ.
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаатай холбогдуулан тэмцээнийг шууд дамжуулах эрх аваагүй, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд цаг хэтрүүлэн архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг анхаарууллаа.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • albion 2014-06-20 13:45:36
    hutslaa sh dee neeh alban yosnii erh yaridag bolj bayachuud ni huuli sahidag bolj haragdaad yaduuchuud ni yzej bolohgyi yu