Хятадын Baidu компани жолоочгүй машинаа туршжээ
Хятадын хайлтын систем хөгжүүлэгч (Хятадын Google гэгддэг) Baidu жолоочгүй машины систем хөгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн лхагва  гарагт тус компаниас автомат жолоодлоготой машиныхаа анхны туршилтыг хийлээ гэж мэдэгдсэн юм. Туршилт Бээжин хотын ойролцоо компанийн орчмын авто замд болсон бөгөөд Baidu-гийн боловсруулсан хиймэл тархитай BMW 3 загварын  туршилтын 30 км замыг төвөггүй туулсан гэнэ. 

Машин эгнээ солих, налуугаас өгсөн замд нийлэх буцаж эргэх зэрэг үйлдлийг өөрөө гүйцэтгэж заримд үед 100 км/ц хүртэл хурдалсан гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна. Baidu тушилтын машиндаа өмнө нь боловсруулсан Бээжин орчмын 3 хэмжээст газрын зургийг ашигласан бөгөөд энэ нь зам болоод замын хашлага зэргийг сантиметрийн нарийвчлалтай дүрсэлсэн зураг байдаг байна. Ирэх 5-10 жилд Хятадын бүх замыг энэ газрын зургийн системдээ оруулна гэсэн төлөвлөгөөгөө бас энэ үеэр мэдэгдсэн юм.

Уг туршилтанд хэд хэдэн жолоочтой машин оролцсон бөгөөд автомат жолоодлоготой машин бусад автомашин, замын эгнээ, өмнөө байгаа зүйлсийг ялгаж таньж байсан байна.

Baidu-гаас гадна Солонгосын Samsung  ч гэсэн автомат жолоодлоготой машины техник хангамжийг  боловсруулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  

Wall street Journal-д мэдээллснээр бол Samsung автомашины мэдээллэх самбар, хянах самбарын системийг хөгжүүлэх салбар нээсэн байна. Энэ нь цаашдаа автомат жолоодлогт хэрэглэгдэх мэдрэгч, камер зэргийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ гэж мэдээллэсэн байна. 

Энэ нь Самсунгийн зүгээс маш мэдрэмжтэй алхам боллоо, тэд мэдээллийн самбар зэргийг өлхөн хийчих технологийн боломжтой. Харин программ хангамжийг бол боловсруулж болно гэж олон мэргэжилтнүүд тодорхойлж байна. Мэдээж Самсунгийн энэ алхам өрсөлдөгч Apple энэ бизнест орно гэсэн мэдээлэлтэй ч холбоотой байж болно. Мөн Самсунгийн гар утасны худалдаа буурч ашиг нь багасаж байгаа нь бусад салбарт ороход хүргэж байж ч болох юм.

Автомат жолоодлоготой машин хувьд гэвэл энэ салбарын өрсөлдөөнд тоглогчид нэмэгдсээр л байна. Саяхан Германы үйлдвэрлэгч Daimler автомат жолоодлогот ачааны машинаа зам дээр туршсан бол Японы Robot Taxi компани жолоочгүй таксигаа 2016 оноос Токиогийн өмнөд хэсгийн Канагава орчимд хөдөлгөөнд оролцуулахаар бэлдэж байгаа билээ.

Гэхдээ автомат жолоодлогын тал дээр бүх төсөл амжилттай болж байна гэвэл тийм биш юм. Жишээ нь Google-ийн автомат жолоодлоготой машин нийтийн зам дээр туршилтанд орсноосоо хойш 9 удаа мөргөлдөөд байгаа бөгөөд төслийнхөн бүх бурууг автомат жолоодлоготоо биш жолооч хүмүүсийн буруутай үйлдлээс болсон гэж мэдэгдээд байгаа билээ. 

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла Хонг Конг дахь хэрэглэгчдийнхаа автомат жолоодлогийн зарим нэг функцийг түр зогсоогоод байгаа бөгөөд энэ нь тус улсын Тээврийн газраас уг программ хангамж нь тус улсын стандартад нийцэж байгаа эсэхэд шалгалт хийх болсонтой холбоотой гэнэ.
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.