Энэ хүмүүс чинь яачихсан юм бэ?
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хоёрхон сартай нялх хүүтэйгээ Халдвартын эмнэлгийн цахилгаан шатанд бүтэн цаг гаруй түгжигдсэн бүсгүй “Таван хэмжээст ертөнц” булантай бухимдлаа хуваалцсаныг хүргэе.

Нүд халтирч, сэтгэл өвдөм гай гамшиг биднийг л тойрч, үй олноороо гэнэтийн осолд өртөх өнчрөл хагацал зөвхөн биднээс л зайлж байдаг “овоохон амны хишигтэй” Монгол түмэн минь жаргахын хэрээр хүнээ байх нь ээ.

Гэгээн цагаан өдөр, бүр мөртөө эрдэнэт хүний амийг аврах ачлалын газар, хэн нэгний хариуцлагагүй үйлдэл, “ би үхэхээр чи үх” гэсэн үнэн зэвүүн амиа бодсон хэлц үгний “шүтэн бишрэгчдийн” сэтгэлийн ядуурлаас болоод, бяцхан үрээ харсаар байж гар дээрээ амьсгал хураалгаж мэдэх ийм ёозгүй нийгэмд бухимдахгүй хэн байхав дээ.

“Нялх хүүхэдтэй хүн байна аа. Лифтэнд байна. Хүүхэд агааргүй болоод бүтэж үхлээ, хүн дуудаад өгөөч” гэж тусламж эрэхэд нь ав адилхан бүсгүй хүн байж  “ Одоо яахав дээ тэгээд байж л байхаас наанаа “ гэж дооглочихоод алга болсон хүн байх юм…

Бүсгүй энэ эмнэлэг рүү зүгээр нэг хүүгээ дагуулж ирээгүй аж. Хөдөөнөөс үзүүлэхээр ирсэн найз нь эмнэлгээ олохгүй төөрч мунгинаад, сүүлдээ 13-р хороололд гэртэй найз руугаа залгажээ. Нялх хүүг нь харах хүнгүй ганцаараа байсан ч өвчин зовлонтой үед нь “Үгүй” гэж зүрхлэлгүй сайхан сэтгэлээр хүүгээ тэврээд гарсан байх юм. Найздаа тусалчихаад зургаан давхраас цахилгаан шат дуудан оронгуут шат ямар ч ажиллагаагүй болсон гэнэ.

Харин ажлын цаг дуусах болоогүй 15 цаг л өнгөрч байсан юм байх. Цахилгаан шатанд хүн байгаа эсэхийг шалгалгүй шууд зогсоочихоод, ажлын цагаас өмнө эрт алга болж, бүтэн хоёр цаг шахам нялх амьтныг лифтэнд хорьсон нэгэн харин “баасан ахын төрсөн өдөрт” яараагүй бололтой.

Учир нь тэндхийн нэгэн ажилчин “ер нь манай эмнэлгийн лифтчин 15 цаг өнгөрөөд л шатаа зогсоочихоод яваад өгдөг” гэж ярьсан аж. Хүмүүс шуугилдан явах бүрт хаалгыг нь нүдэж тусламж эрэхэд ихэнх нь ач холбогдол өгсөнгүй тэгсгээд таг болчихоод байсан аж. Аргаа барсан бүсгүй гар утсаараа лавлах руу залган Халдвартын эмнэлгийн хүлээн авахын утсыг авч цахилгаан шатанд гацсан тухайгаа хэлэхэд нь “За хэлнэ” гэсээр мөн хориод минут өнгөрсөн гэнэ.  Хүлээн авах руу дахиад залгахад нөгөөдүүл нь “ Битгий нааш нь дахин дахин залгаад бай” гэж уурсаад утсаа салгав.

Бүсгүй дахин лавлах руу залгаж тус эмнэлгийн менежер, дарга, хүний нөөц гээд бүгд рүү нь залгасан ч утсаа авах нэг ч хүн байгаагүй байна. Энэ мэтээр цаг өнгөрч дахин хүлээн авах руугаа залгахад өмнөөс нь өөр хүн авч дахиад бүгдийг эхнээс нь тайлбарласан байх юм. Гэтэл утас  авсан хүлээн авахын сувилагч хэсэг сонсож байснаа “ Тэгээд  бид нарт ямар хамаатай юм” гэж хэлээд утсаа тасалжээ.

Энэ хооронд төрөлхийн зүрхний булчингийн эдийн цооролттой төрсөн, хүчил төрөгч дутагдуулж болохгүй оноштой, эх нялхсын эмчийн хяналтанд байдаг нялх хүүгийн хамар, уруул, амнаас нь эхлэн хөхөрч эхэлсэн байна. Бүсгүйд хаалга нүдэж балбахаас өөр сонголт үлдсэнгүй. Өдий төдий эмэгтэй хүмүүс хажуугаар нь өнгөрсөн ч эцэст нь нэг эрэгтэй л цахилгаанчин дуудаж ээж хүү хоёр эсэн мэнд гарчээ.

Халдвартын 3-А байранд цаг гучин минут агааргүй шахам орчинд түгжигдсэн нялх хүүгээ тэврэн тэндхийн хүмүүст гомдоллох санаатай жижүүр лүү нь очиход жижүүрээс нь өөр уулзах хүн огт байгаагүй гэнэ. Арай гэж захирлынх нь утсыг авч ярихад захирал өөдөөс нь“ Наагуур чинь тэгээд хүмүүс алга уу” гэж асууснаар бүсгүйд харихаас өөр арга үлдээгүй байна…

Ээж хүү хоёрын зургийг сониндоо тавих гэтэл гэртээ хүүгээ сахиад байж байх ёстой хүн эмнэлгээр тэгж яваад, тэр тусмаа тийм эрсдэлтэй газраар ингэж их асуудал үүсгэж гадагш гарсан болохоороо ажилдаа явсан ханиа уурлана гэдгээс эмээж надад зөвшөөрсөнгүй. Тэр нь ч мэдээж дээр биз ээ. Хүүгийн аав энэ хэрэгт ээжид нь бас энэ эмнэлэгт хэрхэн уурсахыг бид өөрсөн дээрээ төсөөлөөд үзэхэд л хангалттай байх.

Таван хэмжээст ертөнц булан энд аль эмнэлгийн, хэн, яав гэдэгт шүүмжлэлттэй хандах гэсэнгүй ээ. Манай булантай булангүй өнгөн дээрээ энд тэндгүй л хариуцлага журам ярьж, хийрхсэн хүмүүс байдаг юм чинь энэ өнцгөөсөө тэд л харж ярина биз. Харин…

Бүсгүйн утас нэгжгүй байсан бол, цахилгаанчин нь ирэхгүй жаахан л удсан бол хүний төлөө сайхан сэтгэл өвөрлөн хүүхдээ тэврэн байж гарсан эхийн сүү энгэртээ дэмий ивлэж, ажилдаа яваад ирэхэд нь үнэрлэх үр нь өмөлзөж угтахгүй болсон байж болох байлаа шүү дээ.

 Дэндүү амгалан эх орныхоо хувь заяаг даахгүй, тулга тойрсон бодол сэтгэл хоёртоо өөрсдөө бүдчих хүмүүсээр дүүрчихээ юу энэ чинь? Ёстой манай булангийн зочны хэлснээр “ Энэ хүмүүс чинь одоо яачихсан юм бэ?” гэхээс өөр юу ч гэхэв дээ нээрээ…

Ч.ӨЗЛИЙНЯМ
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бө 2014-05-21 06:05:51
    105 дуудахгүй дээ тэгвэл арай түргэн хөдлөх байж 1111 д хэл
    202.179.20.179
    Мэдэгдсэн Хариулах
  • хар сэтгэл 2014-05-15 19:40:24
    бугдийг нь буудан хороо!!!!!!!!!!!!!!!!!!
    188.162.64.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Мастер 2014-05-14 06:07:19
    Өөрөө өөртөө зөвхөн итгэж явахгүй бол хүмүүсийн мөс чанар муудсан. Бүгд л өөрсдийн хүн чанартай, үнэнч шударгаа ил магтаж ярина. Үнэндээ хүн чанартай, үнэнч шударга хүмүүс нь өөрсдийн төрөх зан араншиндаа ач холбогдол өгч ярихгүй. Харин өөрт байхгүй зүйлэ
    202.179.23.169
    Мэдэгдсэн Хариулах
  • orsoo 2014-05-10 09:40:36
    mongolchuud maani hun chanaraa geegeed udj bn, saihan setgeltei tusarhag ard tumen maani yagaad l bn daa, hun huniihee tuluu setgel gargahaa bolison tsagt zuvhun uuruu uurtuu l itgehees argagui bolj, ene emnegiinhend arga hemjee avah heregtei, hunii amiig
    112.72.13.212
    Мэдэгдсэн Хариулах
  • uka 2014-05-10 00:57:40
    haana ch adilhandaa.ern hunleg setgel ugui bolson tsag shuu.Gehdee hun buhen l jaahan ch gesen setgel gargaval bolno shuude.
    103.10.21.74
    Мэдэгдсэн Хариулах
  • oyun 2014-05-09 05:06:13
    emyelginheni chih ni buur dujirsun shuu dee
    202.179.26.72
    Мэдэгдсэн Хариулах