Иргэдийн эрүүл мэндийн төлөө хоолны газруудын менюг өөрчилнө
Эрvvл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа. Тэрбээр НИТХ-ын тєлєєлєгч бєгєєд Нийслэлийн Эрvvл мэнд, хvнсний аюулгvй байдлын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

-Ирэх оны дєрєвдvгээр сараас эхлэн хоолны газруудын менюнд єєрчлєлт оруулна гэж байсан. Бас яагаад солих гээд унав гээд л иргэд бухимдах байх даа?

-Монгол Улсын хэмжээнд эрvvл мэндийн салбарт эндэгдэл єндєртэй байгаа нь зvрх, судасны євчлєл байдаг. Мэдээж дотроо зvрхний шигдээс, даралт ихсэх, цус харвалт, vvнээс шалтгаалсан хєдєлмєрийн чадвар алдалт єндєр байдаг. Бvр бvс нутагтаа шалтгаалсан хєдєлмєрийн чадвар алдалтаар хамгийн єндєрт тооцогддог. Тэгэхээр зvрх судасны євчлєлийг бууруулахгvй бол Монгол хvн эрvvл болохгvй юм байна. Тиймээс эрvvл болгохын тулд хэд хэдэн асуудлыг шат дараатайгаар ажил хэрэг болгох шаардлагатай болсон. Тэр ч утгаараа Нийслэлийн Эрvvл мэнд, хvнсний аюулгvй байдлын байнгын хороонд энэ асуудлыг оруулсан. Бид ассан галыг унтрааж, цурманд оруулаад орхичихдог. Тvvнийхээ оронд гал яагаад гарав гэдгийг харах ёстой.

Тиймээс нийслэлд vйл ажиллагаа явуулж байгаа бvх хоолны газар, ресторануудын цэсийг дахин шинэчилнэ. Таны идэх гэж байгаа хоол хэдэн хувийн калоритой, ямар хэмжээний тослогтой гэдгийг тавьдаг болно гэсэн vг. Мєн тухайн хоолонд агуулагдаж байгаа давсны хэмжээ болоод транс тос орсон эсэхийг ч тавих юм. Тэгэхгvй бол хоолыг идэх гэж байгаа хvн ямар ч мэдээлэлгvй байна шvv дээ. Тэр мэдээллийг vйлчлvvлэгчдэдээ єгєх нь хоолны газруудын хариуцлага. Аж ахуйн нэгжvvдийг хариуцлагажуулах нь Засаг захиргааны тєв байгууллагын ажил байдаг. Тиймээс хоолны газруудад нийслэлийн Засаг даргын захирамжаар чиглэл єгєх нь зvйтэй. НЗДТГ-аас хоолны газруудад тусгай зєвшєєрєл олгодог байгаа. Энэ эрх мэдлийнхээ хvрээнд хvн ардынхаа эрvvл мэндийн тєлєє тэдгээр хоолны газруудад жижигхэн шаардлага тавих нь дарамт болохгvй. Яагаад гэвэл хэн хэнд нь хэрэгтэй ажил.


-Иргэдийн эрvvл мэнд, єєрсдийг нь зєв хэвшил, ахуйд хєтлєхийн тулд л энэ ажлыг хийх гэж байгаа юм байна гэж ойлголоо.

-Тэгж ойлгож болно. Зvрх судасны євчин, харвалт маш их залуужиж байна.

-Ємнє нь яагаад энэ талаар яригдаггvй байсан юм бол?

-Ємнє нь бид мал аж ахуйн эдийн засагтай байхдаа хvн бvр маш их хєдєлгєєнтэй байдаг байсан. Хоол хvнс маань тvvнтэйгээ зохицож байсан. Гэтэл хотжоод ирсэн чинь хvмvvсийн хєдєлгєєн багасаж, хоолны дэглэм нь эсрэгээрээ эргэчихсэн. Єєх тос, калори ихтэй хоолыг хvнсэндээ хэрэглэдэг болсон. Энэ нь уг нь эсрэгээрээ байх ёстой. Тэгээгvй учраас л монголчуудын энэ тєрлийн улмаас нас барах шалтгаан нь хавдраас єндєр байгаа хэрэг.

Тиймээс Монгол хvн идэж байгаа хоолоо хэрхэн зєв тохируулах ёстой вэ гэдгийг хянах хэрэгтэй болно. Vvнийг анзаарч, ажиглавал єдєртєє хоолоо тохируулаад идчихдэг Монгол хvн тун цєєхєн. Хялбархнаар харъя гэвэл Монгол хvн 30 нас гарсан л бол эрэгтэй, эмэгтэй гэлтгvй гvзээтэй болчихсон байдаг. Яг энэ насны Японыг харахад єєр байдаг шvv дээ. Vvний гол ялгаа нь идэж буй хvнсэндээ л байдаг.

-Тухайн хоолны калорийг гаргахын тулд бас л нэг лабораторид очих уу. Эсвэл ямар нэгэн байдлаар тооцоолоод гаргачих боломжтой юу?

-Аяга, таваг хоолон дахь калорийн хэмжээг эрдэмтэн, судлаачид гаргачихсан байдаг. ШУТИС-ийн хvнсний технологийн салбарынхан энэ чиглэлээр гаргасан номнууд ч бий. Яагаад гэвэл тухайн хоолонд орж буй бvтээгдэхvvний калори, граммыг тухайн хоолны газрууд бvгд мэдэж байгаа. Тэдгээрийгээ нэмэх байдлаар зохицуулалт хийх боломжтой. Тэгэхээр толгой євдєєд, зардал гаргаад, заавал лаборатори гvйгээд байх шаардлагагvй. Бид загварыг нь ч гаргасан.

-Монголчууд ч єєх, тос л гэдэг хvмvvс дээ. Эрчvvдийн ихэнх нь л цуйван гээд л.

-Дээр хэлсэн зvрх судасны євчнєєр нас барагсдын тоо хамгийн єндєр байгаа нь єєх тосны хэрэглээнээс шалтгаалдаг. Манайхан ихэнхдээ малын гаралтай єєх тос хэрэглэдэг. Уг нь хvний эрvvл мэндэд ургамлын болон оливын тос, цєцгийн тос мєн загасны тосны хэрэглээ маш бага хэмжээгээр л шаардлагатай.
Гэтэл манайхан, тэр тусмаа хоолны газрууд транс тос буюу маргариныг ихээр хэрэглэж, иддэг. Vvнийгээ зарим нь мэддэггvй. Тэгэхээр хамгийн гол нь эрvvл зєв хоол хэрэглэж дадах учиртай.

-Транс тосыг хvн бvр мэддэгvй байсан. Харин сvvлийн vед л энэ талаар нэлээд сайн мэдээлэлтэй болж байх шиг байна.

-Ер нь транс тос хамгийн хямд бєгєєд эрvvл мэндэд маш муу. Хямд учраас хоолны газрууд, хvнс vйлдвэрлэгчид ихэнхдээ хэрэглээд байдаг. Ядахад транс тосыг дахин дахин халааж, хайрсан хуурсан хоол хийхэд єнгє чанараа алддаггvй, тvлэгддэггvй юм. Тийм болохоор цайны газрууд хуушуур хайрахад, хоол хуурахад ашиглаад байгаа юм. Ургамлын тосыг ч дахин дахин хэрэглээд байхаар трансждаг.


-Транс тосны хэрэглээг хязгаарлахын тулд хоолны болон худалдааны газруудад хяналт тавих ёстой юм биш vv?

-Энэ мэтчилэн зvйлээс болоод эхний ээлжинд ядаж хоолны цэсэнд єєрчлєлт оруулах гээд байгаа юм. Єєрєєр хэлбэл цэсэнд транс тос, давсны хэмжээг тусгана. Давс нь мєн л ходоодны хорт хавдар, зvрх судасны євчнийг нэмэгдvvлэхэд нєлєєлдєг. Манай улс давсны хэрэглээг бууруулах vндэсний хєтєлбєр хэрэгжvvлсэн. Засгийн газраас хоол тэжээлийн vндэсний хєтєлбєр баталсан. Тvvн дотор транс тосны хэмжээг хязгаарлахаар оруулчихсан. Энэ бол шийдлийн Засгийн газар хvн ардынхаа эрvvл мэндтэй холбоотой хийсэн томоохон ажлын нэг. Vvнийгээ хэрэгжvvлэх нь чухал.
Єнєєдрийн байдлаар транс тосыг хэрхэн хязгаарлах гээд байгаа тухайд мэргэжлийн хяналтынхан, нийслэл, орон нутгийн засаг захиргаа ямар ч мэдлэггvй шахам байдаг. Тэгэхээр vvнийг хариуцлагажуулах ёстой. НЗДТГ-ын тухайд ч гэсэн хvлээгээд суухын оронд ажлаа эхлvvлнэ. Бvх хоолны газрыг хариуцлагажуулна.

-Манайхан нэг дадсан зvйлээсээ салах гэж баахан асуудал vvсгэдэг шvv дээ. Магадгvй зарим хvн ємнє нь єєхтэй махаа чанаж идээд болж байсан. Vхээгvй л байна гэх л байх даа?

-Тэгэх л байх. Гэхдээ тухайн vед хvмvvс маш их хєдєлгєєнтэй байсан. Тэр ч байтугай махыг бол євєл, хавар, намрын сэрvvнд хэрэглэдэг. Зун цагт цагаан идээгээ хэрэглэдэг байсныг санах хэрэгтэй. Тvvнчлэн янз бvрийн байдлаар ядаж сардаа нэг удаа мацаг барьдаг байсан. Энэ бvхэн чинь эртнээс улбаалж ирсэн зєв хооллолт, амьдралын зєв хэв маяг шvv дээ. Мацаг бариад ходоод, дотроо цэвэрлэчих жишээний.

-Одоо ч нэг vеэ бодвол зєв хооллолтын дэглэмvvдийг сурталчилж, заадаг газар олон болсон. Гэхдээ л таргалалт зогсохгvй байгаа. Энэ нь ердєє л хэв маягаас шалтгаалж байна уу?

-Монголчуудын 50-60 хувь нь хэт таргалалттай байдаг єєрєє зvрх судасны євчнєєр нас барах гол шалтгаан болдог. Тvvнчлэн сахарын євчин арван жилийн ємнєхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Одоогийн бидний єдєр тутамд иддэг хоол энэ хэвээрээ байх юм бол 20 жилийн дараа сахарын євчнєєр дэлхийд тэргvvлэх орон болж болзошгvй.


-Та Эрvvл мэндийн дэд сайд байсан хvн. Энэ салбар єдгєє эзэнгvй шахам байгаад ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын хэмжээнд нэг яам дээр сайд, дэд сайд, тєрийн нарийн бичгийн даргагvй тохиолдол анх удаа гарч байна. Ядахад энэ нь хамгийн чухал салбар шvv. Энэ нь засаглалын маш том ноцтой байдал руу орж байгааг хэлж байна. Тиймээс нэн тvрvvнд засаглалынхаа асуудлыг шийдэх ёстой. Манайхан хаа хамаагvй салбарын хvнийг сайдаар тавьчихдаг. Зvй нь Ерєнхий сайд танхимаа бvрдvvлэхийн тулд тухайн салбарыг удирдах сайдын бодлого, Засгийн газрын бодлоготой нийцэж байгааг харгалзан vзээд сонгодог байх хэрэгтэй. Эрvvл мэндийн салбар бол хэзээ ч улстєржиж болдоггvй чухал салбар.

-Тэгвэл эрvvл мэндийн салбарт ямар бодлого vгvйлэгдэж байна вэ?

-Олон жил эрvvл мэндийн салбарт гуйсан мєнгийг нь єгсєєр ирсэн. Энд эмч, сувилагч гээд эрvvл мэндийн салбарт ажиллаж байгаа хvмvvсийн ямар ч буруу байхгvй. Зєвхєн эдгээр хvмvvсээ зєв бодлогоор нь чиглvvлж чадахгvй байсаар єдий хvрснийх л дээ. Энэ салбарт асар их шинэчлэлт хийх хэрэгтэй.

-Жишээлбэл, юуг нь єєрчилмєєр байгаа юм бэ?

-Єнєєгийн эрvvл мэндийн тусламж vйлчилгээ тєлєвлєгєєт эдийн засгийн vеийнхээс салж чадаагvй байна. Нийгэм маань чєлєєт эдийн засаг руу орчихлоо. Гэтэл эрvvл мэндийн салбар нєгєє л социализмынхаа vеэр явж байна. Тухайлбал, vр дvнд суурилсан санхvvжилтийг єгч чадахгvй байна. Эмнэлгvvдэд тєсєвлєдєг мєнгийг юунд зарцуулахыг нь мэддэггvй, зvгээр л тавиад єгчихдєг. Єрхийн эрvvл мэнд дээр бvр дампуурсан. Єрхийн эмнэлэгт харьяалагддаг хvн амын тоогоор нь тооцоод vржvvлээд мєнгє єгчихдєг. Уг нь тус эмнэлэг хариуцаж байгаа нутаг дэвсгэрийнхээ хvн амын эрvvл мэндийг яаж сайжруулсан, ямар vр дvн гарав гэхчилэн хийсэн ажлынх нь vр дvн чухал. Гэтэл єрхийн эмнэлгvvд тэдэн хvнд сургалт хийсэн гэсэн тоо vзvvлдэг л дээ. Иймд vр дvнд суурилсан санхvvжилт єгдєг болмоор байгаа юм. Тэрнээс харанхуйгаар мєнгє єгдгєє болих хэрэгтэй.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-12-12 10:46:11
    Margirin tos uneheer muu. Talh chiherin buh boov, Ogoojin zarim boovni ortsig harahad dandaa margirin baidad. Iimees maslo, dalduu mod,oliv ntsetseg hiij baih....
    202.179.11.74
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-12-12 05:08:51
    МАШ ЗӨВ АЖИЛ САНААЧЛАН ЭХЛҮҮЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. МОНГОЛЧУУД НҮҮДЛИЙН АЖ АХУЙГААС ХОЛДОЖ СУУРИН СОЁЛ ИРГЭНШИЛТЭЙ БОЛСОН УЧРААС ҮНЭХЭЭР ХООЛНЫ ТАЛААР АНХААРАХ ХЭР...
    122.201.31.198
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-12-12 01:17:12
    J.Amasanaagiin ene ajil heregjbel mun ch bodit ajil bolno doo.Ard irgedee hunseer hamgaalah ni ene terguun tulgamdsan asuudal mash sain shiidber baina.
    202.9.40.92
    Мэдэгдсэн Хариулах
  • fdbcx 2015-12-11 08:33:42
    Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно. ene arai l hudlaa shaasan bna
    202.179.28.132
    Мэдэгдсэн Хариулах