Монголын ирээдvйн Ерєнхийлєгчийг алчихлаа!!!
Түрүүч нь  http://olloo.mn/n/23409.html

Манай сонин ємнєх дугаарууддаа С.Зориг агсны аллагатай холбоотой материалуудыг дэлгэн хvргэж байсан. Харин энэ удаа 2012 оны дєрєвдvгээр сарын 20-ны єдєр буюу С.Зориг агсны 50 насны ойд зориулан бэлтгэж байсан дугаарын нийтлэлийг хvргэж байна. Энэхvv нийтлэлийг сэтгvvлч Р.Даваажав єєрийн цуглуулсан баримтуудад тулгуурлан бичсэн байдаг.

Vнэхээр аймшигтай хэрэг явдал боллоо. Олон удаа хутгалуулан нас барах явдал тохиолдлоор ч гэмээр юм уу их гарах болов. “Vнэнийг хэлдэг Хєх толбын Эрдэнэбаатар сэтгvvлч рvv халдав” гэх мэт олон зvйл гарч байна. Бvх баримтуудаас vзвэл хэн нэгний хийсэн vйлдэл байж болох талтай. Харь гаригийнхан ирээд алчихаагvй л юм бол аллагын учир эрт орой хэзээ нэгэн цагт ил болох л болно. Энд хэн нэгнийг бид буруутгахыг хvсээгvй ба гvтгэхийг хvсээгvй гэдгийг уншигч та болгоогоорой. Мэдээллийн эх сурвалжийг талийгаачийн гэр бvл, тvvнд ойр хvмvvс, УИХ-ын болон Засгийн газрын албаны хvмvvсийн яриа, Цагдаа, Тагнуулын байгууллагын нэрээ нууцлахыг хvссэн хvмvvс, хэвлэл мэдээлэлд гарсан баримтууд, эл хэргийг ямар нэг хэмжээгээр гадарлах болон мэдэх хvмvvсийн яриа, улстєрийн амьдралын нарийн ширийнийг мэддэг албаны хvмvvсийн яриа, зэргээс арай бодитой болов уу гэдгийг нь тvvвэрлэн авсан юм.

14.ТЄГСГЄЛ

Эцэст нь хэлэхэд чєлєєт хэвлэл мэдээлэл, тэнд ажиллаж буй сэтгvvлчдийг аллага хийсэн, хийхэд тусалсан, уриалан дуудсан гэх мэтээр эрх баригчдын хийж буй дайралт маш харамсалтай байгаа бєгєєд ийнхvv зєвхєн чєлєєт хэвлэл мэдээллийг элдвээр гоочилж буй хvмvvст ямар нэг “но” байгаа юм биш биз гэж бодогдохуйц сэтгэгдэл маш хvчтэй тєрvvлээд байгаагаа хэлмээр байна.

Чєлєєт хэвлэл мэдээллийг гvтгээд байгаа хvмvvсийг, энэ аллагыг захиалсан, гvйцэтгэсэн хvмvvсийг чєлєєт хэвлэл мэдээллийн фронтынхон минь нэгдэж байгаад илчлэх юмсан.

С.ЗОРИГ ГЭЖ ХЭН БАЙВ?

Тэрээр тун даруухан, аливаад «долоо хэмжиж, нэг огтлох» зарчмаар ханддаг байжээ. Єєрийгєє хийх зvйлээ vндсэндээ хийсэн, тvvндээ хvрсэн гэж vздэг байсан бололтой. Тийм учраас аливаад нэр тєр хєєцєлдєх vvднээс бус зєв шийдвэр хайх vvднээс ханддаг байсан байж болох юм. Мєн талийгаачид єєрийг нь хорлох тухай ардчиллын эхэн vед зохих албадаас, тухайлбал НАХЯ-аас зэхэж байсан аллагын тєлєвлєгєєг гартаа хийсэн нэгэн тєлєвлєгєєний эх хувь байсныг талийгаачид ойр эх сурвалж бидэнд хэлсэн юм. Одоо тэр нь байгаа болов уу? Мєн МоАХ-ны анхны, Баасан ламын сийлсэн тамга Зоригийн гэрт нь хадгалагддаг байсан байна.

Мэдээж айл гэр л юм хойно Зориг, Булган хоёрын хооронд ам зєрєх, хэрvvл маргаан гардаг байж. Танилцсанаасаа хойш багагvй хугацааны дараа гэргийгээ болгосон Булгаа бvсгvйг олны ємнє дагуулж явдаг болсон юм. Харин гэргий нь энэ тухай, удаан хvлээсэн тухайгаа єєрийнхєє найзад ярьсан нь бий. Зоригийн хамгийн ойрын, хувийн сайн харьцаатай нєхєд нь гэвэл, Дэнзэн, Дима нар байсан бєгєєд тэд бааранд хамтдаа их суудаг байв. Талийгаач “Матисс”, “Эмон” бааранд голдуу ордог байлаа. Талийгаач гадаад явахдаа ч, энд байхдаа ч эхнэртээ цаг vргэлж бэлэг сэлт авч єгч сvйд болдоггvй ч хааяа хааяа хєєрхєн бэлэг єгчихдєг байжээ.

Тэрээр, би эрх чєлєєнд хайртайдаа л Монголд амьдрах дуртай, “Монгол шиг эрх чєлєєтэй орон ардчилсан орнуудад ч бараг байхгvй шvv дээ” хэмээн ярих дуртай байв. Талийгаач орлого багатай гэхээсээ илvvтэй дадал зуршил болсон тамхиа гадагшаа явахдаа хvртэл хямдыг нь бодсон уу, Монголоосоо тамхи авч явдаг байжээ. Талийгаачийн хобби гэж хэлж болох зvйл нь цаг, асаагуур хааяадаа зангиа байсан бололтой. Тvvнд Ельциний бэлэглэсэн цаг ч байсан юм.

Тэдний гэрээс алуурчдын авсан тэр бєгжийг нь нэгэн араб талийгаачид бэлэглэсэн ба жижиг жижиг гялгар шигтгээнvvдийг нь очир алмааз байж магадгvй гэж єєрєє ярьдаг байсан ч тэр нь єєр чулуу байжээ. Зориг шинэ хувцас, гутал бараг авдаггvй байсан нь гоё сайхан зvйлд дургvйдээ ч бас биш, тvvний хэтэвчний хэмжээнээс ямар нэг байдлаар шалтгаалдаг, мєн vнэтэй цайтай хувцасны араас явдаггvй, гоёод байх шаардлагагvй ч гэж vздэг байсан тvvний шулуун зантай нь холбоотой байсан болов уу.

Талийгаач аливаад хvнээр нэг их даалгаад байх дургvй араншинтай байсныг нь нєхєд нь єнєєдєр дурсан ярьцгааж байна. Гэр нь тавилга муутай, угаалгьн єрєєндєє номоо єрдєг байсан нь жорлонд ном унших дуртайтай нь холбоотой байж болох юм. Тvvнийг мэддэг ойрын хvний ярьснаар талийгаач цалингаараа амьдардаг байсан бололтой. Талийгаачийн ярьж байсан хамгийн «том» бизнес санаа гэвэл 15 хорооллын оросуудын байсан байшинг тvрээсэлж мєнгє олж болох тухай 1995 онд ярьсан яриа нь ярианаасаа хэтрээгvй байв. Тєгсгєлд нь хэлэхэд тэрээр Ерєнхий сайд болох дургvй байсны учир нь уншигч танд ойлгомжтой байхаа гэсэн vvднээс тайлбар хийлгvй орхиё. Тэрээр хойд насандаа буянтай хvн болон тєрєх болтугай.

Д.БУЛГАН ГЭЖ ХЭН БЭ?

Д.Булган гэж хэн бэ? Тэрээр энэ жил 40 настай. Талийгаачаас дєрєв эгч бvсгvй. Тэрээр ємнє нь Баянгол ресторанд эрvvл ахуйч эмчийн ажилтай байснаас хойш єєр ажил хийгээгvй. Бээжин явж бага сага бараа авч ирэн лангуунд тавьдаг, тvvгээрээ гэрийнхээ санхvvг болгоод байдаг, амьдрал ахуйдаа мєнгєє хvргэх гэж их орол­дон такси ч бараг барь­даг­гvй, гутал нь хvртэл цоор­чихсон явж байсан бvсгvй ажээ.

Ерєнхий сайд асан Бям­басvрэн гуайг та­лий­­гаачийг анх Булган­тай танилцуулсан, Булган­тай танилцах са­на­лыг талийгаачид тавь­сан гэх яриа байдаг. Танил­цуулахын тулд Бямбасvрэн гуай 1993 оны долоодугаар сарын сvvлчээр талийгаач, Булган, Туяа (Одоо ГХЯ-ны газрын дарга) нарын хамтаар Чингэлтэй ууланд мєєгєнд явсан аж. Булган, Туяа нар дотны найзууд байсан бололтой. Дотны хvмvvсийнх нь ярьж бай­гаагаар талийгаач мєєг­тэй хоолонд маш их дуртай байсан, Булган мєєгтэй хоолыг гаргууд сайн хийдэг байсан нь талийгаачийг єєртєє татах нэг том сэжим байсан бололтой. Тvvний халамжит чанар нь талийгаачийг цэвэрхэн сайхан хувцастай явуулдаг зэргээс харагдаж болох тєдийгvй найз нєхєд нь ч энэхуv чанарыг нь нэгэн дуугаар хэлж байсан. Тэрээр нєхрєє “Эвий, эвий нялх амьтан минь” гэж энхрийлэн дуудаг байв.

Булган ємнє нь хоёр (заримдаа 3 гэх) нєхрєєс салсан байв. (Булганы ємнєх нєхєр нь учир битvvлгээр нас барсан тухай хэвлэлд нэгэнт гарсан билээ) Булган нэг охинтой, тэр нь дунд сургуульд сурдаг. Тvvнийг талийгаач мэддэг байв. Саяхнаас, охин нь талийгаачийнд ирдэг болсон бєгєєд Зориг тvvнд “аав нь” гэж ханддаг байжээ. Булганы хамгийн сайн итгэлтэй дотны найз нь «Оюунтvлхvvр» сангийн ерєнхий менежер Даваадолгор гэдэг бvсгvй юм байна.

Булган талийгаачтай танилцаад эхний vедээ Доржпалам гуайд их сайн, дотно ханддаг байжээ. Єдєр бvр ээжийнд нь очиж, хоолыг нь хийж єгдєг, асардаг, халамжилдаг байсан зэргээр Доржпалам гуайн итгэлийг талийгаачтай суух vедээ олж авсан байна. Хадам ээж, Булган хоёрын хоорондын харьцаа ерєнхийдєє тийм ч сайн байгаагvй, хааяадаа хадам ээждээ Булган хатуу vг хэлчихдэг байсан бололтой.

Сvvлийн vеэс Булганы аашнаас болоод дотных нь ихэнх хvмvvс Зоригийнд очихоо байсан тухай яриа бас байх юм. Нєхєртєє сэтгэл зовнисон бvсгvй хvний аяг ч байсан юм билvv.

Цагдаагийнхны лацад­сан байсан гэрийг Булганы хvсэлтээр онгойлгосон ажээ. Булган хэрэг явдлын дараахан «Бид хоёр шиг жаргалтай, муудалцдаггvй, сайн сайхан гэр бvл байхгvй, ядаж намайг зодож байхгvй яав аа. Хамт vхдэг байж, би нєхрєє нvдэн дээрээ алуулчихлаа, намайг алчихгvй яав аа» гэж уйлан хайлж байсан гэдэг.

Тэрээр аливаад наргианч ханддаг, vгээ ер нь бодож хэлдэг, шинэ юм сэдэж, сайхан юм хийхсэн гэж хvсдэг бvсгvй. Булган энэ онд багтаан Монголд урьд нь байгаагvй жинхэнэ сайхан бvжгийн vдэшлэгийг зохиохыг хvсэж байсан бєгєєд тvvнээс олсон мєнгєє єнчин ядуус, тэнэмэл хvvхдvvдэд зориулах гэж байгаа тухайгаа ярьж байсан юм. Юутай ч тэр амьдралын амтыг vзсэн, сайхан сэттэлтэй л бvсгvй. Мэдээж ханиа алдсан, амьдралын сайн мууг vзсэн бvсгvй хvний сэтгэл ийм уйтай vед яахин тайван байхсан билээ дээ, бурхан минь.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Yg 2015-12-13 12:21:42
    Songuuliin show bolgohoo bolie!!!!!!! Ter saihan er taivan noirsog ...Um Manu budnu hum!!!!!
    87.181.221.74
    Мэдэгдсэн Хариулах
  • shuugch ard tumen 2015-12-13 10:53:47
    ehner n alsan unen bolood baigaa uym bishuu
    202.21.106.114
    Мэдэгдсэн Хариулах
  • uur 2015-12-12 02:18:25
    Otgonbilegiig hardaj ehelj baih shig bnadaa
    112.72.12.111
    Мэдэгдсэн Хариулах
  • намшир 2015-12-12 01:57:23
    улсын эрх ашгийг тэргүүнд тавья гэсэн бүхэн алагдаж эсвэл үхэж эсвэл шоронд ордог жишиг нэгэнт тоглоо ардлалын нэр барьсан дураараа дургигчдыг төрөөс зайлуула...
    49.0.204.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Батэрдэнэ 2015-12-11 11:42:32
    Булган, Отгонбилэг-Багабанди, Оросууд гэсэн 3 боломжит хувилбар байгаа.
    202.9.41.119
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-12-11 07:59:19
    Тэр үед орцнууд камержаагүй байж. Одоо бол ихэнх байр, орц камертай болсон шд.
    59.153.115.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Булганд санаа зовсон хүн 2015-12-11 06:25:28
    Булган өөрөө юм биш биз? 1 л сэжигтэй санагдаад явчихлаа.Хардаад ч юм уу, эр эмийн жирийн нэгхэрүүл санамсаргүй байдлаар ийм юманд хүрчихсэн юм биш байгаа даа?
    210.196.213.239
    Мэдэгдсэн Хариулах